Тодруулга: Багануурт метилийн спирт ууснаас хүн нас барсан эсэх шинжилгээний хариу 10-14 хоногт гарна
Багануурын нүүрсний уурхайд зургаан хүн хордсоны хоёр нь нас барсан талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр мэдээлсэн. Ингэхдээ "Асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй дүгнэлт гарсан. Бодит шалтгаан лабораторийн шинжилгээгээр тогтоогдоно. Олон тооны хүн техникийн зориулалттай метилийн спирт найруулж уусан байж болзошгүй мэдээлэл байгаа" гэсэн юм.
Энэ талаар ЦЕГ-аас шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд, тэдний өгсөн мэдээллээр хоёр биш нэг хүн нас барсан байгаа аж.
Харин метилийн спирт найруулж ууснаас болж хордсон эсэхийг эцэслэн тогтоох лабораторийн шинжилгээ хэзээ гарахыг тодруулахад,
"Шинжилгээний дүгнэлт нь шинжилгээний цар хүрээ бусад нэмэлт зүйлсээс хамаарарч, гарах хугацаа харилцан адилгүй байдаг. Ихэнхдээ 10-14 хоногийн дотор гардаг" гэж хариу өглөө.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.