Нийгэм мэдээ

Ирэх тавдугаар сард "Lilo & Stitch" анимейшний бүрэн хэмжээний кино нээлтээ хийнэ

Өнгөрсөн зун алдарт Lilo & Stitch анимейшнийг бүрэн хэмжээний кино болгож хийхээр төлөвлөж буй тухайгаа мэдээлсэн билээ.

Lilo & Stitch киноны найруулагчаар анимейшн хувилбар дээр ажиллаж байсан Крис Сандерс, Дин ДеБлойс нар ажилласан бөгөөд найруулагч Крис Сандерс дахин Стичийн дүрд дуу оруулахаар болжээ. Харин Лилогийн дүрд жүжигчин Майя Кило тоглосон бол Лилогийн эгч Нанигийн дүрд залуу жүжигчин Сидней Элизабет Агудонг сонгогджээ.

Мөн киноны трейлер цацагдсан даруйд Стичийн дүр төрх олон нийтийн хайрыг булааж чадсан ба үзэгчид "Яг л анимейшн хувилбартайгаа адилхан байна, кино багийнхан ажлаа сайн гүйцэтгэжээ" гэх зэрэг эерэг сэтгэгдлүүдийг үлдээжээ.

Lilo & Stitch кино нь ирэх тавдугаар сарын 23-ны өдөр зөвхөн кино театруудаар нээлтээ хийх төлөвтэй байгаа юм. 

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button