Г.Ариунболд: Манай улсын нийт иргэдийн 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй

Сэтгэцийн эрүүл мэндэд анхаарахаар гурван яам хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр СЭМҮТ-ийн захирал Г.Ариунболд, "Өнгөрсөн онд СЭМҮТ-д архинд донтох эмгэгтэй 2000 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэн. Гэвч тус төвийн донтолтын тасаг ердөө 46 ортой тул улсын хэмжээнд эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Иймээс аймаг, дүүргүүдэд сэтгэцийн кабинетуудыг өргөжүүлэх, хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлэх, хамгийн гол нь сэтгэц нийгмийн сэргээн засах төвүүдийг байгуулах шаардлагатай. СЭМҮТ улсын хэмжээнд сэтгэцийн тусламж үйлчилгээний 50 хувийг дангаар үзүүлж байна. Хүний нөөцийн хувьд ч хангалтгүй байгаа.
Манай төвд өнгөрсөн жил донтолт судлалаар 12 эмч, мэргэжилтэн мэргэшсэн бөгөөд 80 орчим сэтгэцийн эмч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд архи, мансууруулах бодист донтох эмгэгийн эсрэг олон төрлийн аян, хурал, сурталчилгаа зохион байгуулсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Гол асуудал нь тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, тогтвортой, жигд хүргэх явдал болж байна. Манай төвд архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, улсын хэмжээнд хүн амын зургаан хувь нь архины хамааралтай байна гэсэн тооцоо гарсан" гэлээ.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүүлийн үед эмэгтэйчүүд маань арай л их архинд дурлаад ороод байгаа харагдах юм
Өндөр мэрэгжлийн архичид одоо ч их цөөрсөндөө ихэнх нь ажлыхаа талбар дээр хөлдөж харваж зодуулж балбуулж өлсөж цангаж чадарцгаасан.Одоо үлдсэн цөөхөн хэдийг маань төр мэдэлдээ авч үхэн үхтэл нь харж үзмээр байгаан хөөрхий тэд ууж гавихгүй санаанаас цаашгүй болцорсон.Үргэлжийн манараатай нь байлгаж байгаад нөгөө ертөнцөд явуулчих юмсан хөөрхий тэд маань Нарантуулын ард дэнжийн мянга Барс Бөмбөгөр хавиар л амиа тээн гэлдэрч яваа харагдах юм.Алдарт бөбөчид маань энэ нийгмийн бас нэгэн өнгө үзэмж нийгмийн эмзэг хэсэг нь шүү.Манай яруу алдарт архичид аягүй олон хүнийг хооллож байгаа юм шүү тэгж яривал АПУ г өдий зэрэгт хүргэх гэж ад шоо болон зүтгэцгээсэн одоо эрхэмсэг архичдын нас залуужсан залуучууд маш эрч хүчтэй дайчин үзэж байна энэ дэвжээн дээр мөн ч олон жил тоглоно доо.