Нийгэм мэдээ

Манай улсад анх удаа аутизмыг оношлох ADOS-2 аргачлал нэвтэрлээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2 аутизмыг таниулах дэлхийн өдөр. Энэ хүрээнд СЭМҮТ аутизмын оношилгоо, үнэлгээний ADOS-2 аргачлалыг шинээр нэвтрүүллээ. Энэ нь манай улс дахь албан ёсны анхны оношилгоо үнэлгээний төв юм.

СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, АУ-ны магистр Л.Цэрэндолгор

СЭМҮТ аутизмыг таниулах дэлхийн өдөр болон аутизмыг таниулах дөрөвдүгээр сарын хүрээнд ADOS-2 аргачлалын шинээр нэвтрүүлсэн. Тус аргыг нэвтрүүлснээр аутизмын эмгэгийг оношлох, үйл явц илүү шинжлэх ухаанч, нотолгоонд суурилж нарийн гарах боломжтой болж байна. 

Эмч мэргэжилтнүүдээ Турк улсад сургалтад хамруулж, бэлтгээд ирсэн. Эмчилгээ хийх эмч нарийн багаа бүрдүүлж, оношилгоо үзлэг хийх өрөөгөө бүрэн тохижуулж дууслаа.

БНТУ-д суралцсан эмч мэргэжилтнүүд энэ чиглэлийн маш олон төлөвлөгөөт ажлуудыг товолсон. Үүний эхнийх нь монголдоо ADOS 2 аргачлалыг нэвтрүүлж байгаа хэрэг юм.

Өмнө нь бид эцэг эхчүүдтэй хамтран аутизмыг тандалт, судалгаа, ажиглалтын аргаар оношилдог байсан. Харин энэхүү ADOS 2 нэвтэрснээр аутизмын онош баталгаатай бөгөөд цаг хугацааны хувьд нэлээдгүй хэмнэлт хийнэ. Аутизмыг эрт илрүүлэх тусам тухайн хүүхдийн чадвар нэмэгдэх юм.

Энэ өрөө нь хүүхдийн хөдөлгөөн болон дуу, дүрсийг бичих 360 камертай. Нас насныханд зориулсан сорил бүхий тоглоомтой, анхаарла сарниулахгүй байх энгийн өрөө. Гэхдээ тус өрөөнд сорил бүхий тоглоомноос хүүхэд алийг нь сонгон авч байна. Нэг юмаа олон дахин авч байна уу, үгүй юу гэдгээс шалтгаалан аутизмыг тодорхойлно. Сорилын хугацаа хүүхдийн онцлогоос шалтгаалан 90-120 минут байна. Магадгүй түүнээс ч их байх юм" гэлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблей 2007 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 62 дугаар чуулганаар "World Autism Awareness Day" буюу Аутизмыг таниулах дэлхийн өдрийг баталсан байдаг.

Улмаар 2008 оны дөрөвдүгээр сарын 2-ноос хойш НҮБ-ын гишүүн орнуудад аутизмын талаарх нийгмийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх нь бүх улс орны үүрэг гэдгийг сануулсан юм. Харин манай улсад албан ёсоор 2010 оноос хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр дэлхийн хүн амын 1 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байдаг гэж тооцоолдог. Монгол Улсын хүн амтай харьцуулбал ойролцоогоор 35,000 хүн аутизмтай байх магадлалтай гэж үздэг. Харамсалтай нь яг өнөөдрийг хүртэл манай улсад энэ талаарх судалгаа, бүртгэл хангалтгүй байна. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-ийн тайлан мэдээгээр 2013 онд 19 хүүхэд аутизмаар оношлогдож байв. Харин 2023 оны байдлаар СЭМҮТ болон бусад эмнэлгийн нэгдсэн тоо баримтаар 1,980 болон нэмэгджээ.

Видео:

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button