Нийгэм мэдээ
"Гранат шидэх үед бэртсэн цэргүүд эмнэлгээс гарсан"

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулилт өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан.
Тухайн бэлтгэлээр ... ангийн хоёр алба хаагч гранат шидэх үеэр дэлбэрэлтэд өртөж гэмтсэн гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад "Цэргийн алба хаагчид тайван цагт хээрийн дадлага сургуулилалт тогтмол хийдэг. Нэг цэргийн алба хаагч ширмэн сургуулилалтын гранатыг 100-105 удаа шидэх дадлага хийх ёстой. Тухайн дадлага сургуулилалтын үеэр өнгөрсөн Баасан гарагт хоёр алба хаагч гэмтэл авсан нь үнэн. Одоогоор алба хаагчдын биеийн байдал дээрдэж, эмнэлгээс гарсан. Ноцтой осол гарсан бол холбогдох хуулийн байгууллагаас шалгаж, тогтоох байсан" гэж хариуллаа.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.