Нийгэм мэдээ

Танилц: Жүдогийн ААШТ-д оролцох тамирчид

Жүдогийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ААШТ/ энэ сарын 25-наас 27-ныг дуустал Тайландын Бангкок хотод болох юм. Одоогийн байдлаар шар тивийн 23 орноос 220 жүдоч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

БНСУ, Монгол, Энэтхэг, Туркменистан улс хамгийн олон буюу 18 хүний бүрэлдэхүүнтэй байгаа юм. Япон, БНХАУ, Тайланд зэрэг улсууд мэдүүлгээ хараахан өгөөгүй байна.

ААШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй

  • 60 кг: Б.Сүхбат
  • 66 кг: Б.Эрхэмбаяр
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
  • 81 кг: О.Шинэбаяр
  • 90 кг: Б.Мөнхбаяр
  • -100 кг: А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун
  • +100 кг: Б.Гончигсүрэн

Эмэгтэй

  • 48 кг: Г.Наранцэцэг
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа
  • 57 кг: Т.Ариунзаяа
  • 63 кг: Л.Энхрийлэн
  • 70 кг: Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй
  • -78 кг: А.Дуламсүрэн
  • +78 кг: А.Адъяасүрэн

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button