Нийгэм мэдээ

51 настай эрэгтэй барилгын ажил хийж байхдаа унаж, бэртжээ

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэгт барилга дээр засвар хийж байсан хүн унаж, бэртжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст барилга дээр засвар хийж байсан хүн уналаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 51 настай иргэн Б нь барилгын ажил хийх явцдаа 16 давхраас 13 давхар руу унаж зүүн далны доод хэсгийг хугалжээ.

Иймээс иргэд барилга байшингийн засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, дүрэм журмын дагуу ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button