Трамп: БНХАУ TikTok-ын тохиролцоог баталбал тарифын хөнгөлөлт үзүүлж болно

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.04.03/ хэлэхдээ БНХАУ TikTok-ыг зарахыг зөвшөөрвөл тарифын хөнгөлөлт үзүүлж болно хэмээсэн байна. Трамп ерөнхийлөгчийн онгоцноос сэтгүүлчдэд хэлэхдээ улс орнууд тарифын хэлэлцээ хийхдээ юу ашиглаж болох талаар жишээ гаргахдаа TikTok-ыг дурджээ.
Тэр “TikTok-той холбоотой нөхцөл байдал үүссэн. БНХАУ “Бид зарах тохиролцоог батална гэхдээ та нар тариф дээр ямар нэгэн арга хэмжээ авч чадах уу” гэж асуух байх. Бид тарифыг ямар нэгэн зүйл авахын тулд ашиглаж болно” хэмээсэн байна. TikTok бямба гараг /2025.04.05/ гэхэд АНУ дахь үйл ажиллагаагаа худалдахгүй бол тус улсаас хандах эрх нь хаагдах юм.
Трамп хэлэхдээ түүний захиргаа олон хөрөнгө оруулагчид оролцуулсан TikTok-ын хэлэлцээ хийхэд маш ойрхон байгаа гэж хэлжээ. Тэр лхагва гарагт /2025.04.02/ 180 улсад гаалийн татвар тавьж буйгаа мэдэгдсэн. Трамп одоогийн байдлаар БНХАУ-ын бараанд нийтдээ 54 хувийн гаалийн татвар оноогоод байгаа билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп