Нийгэм мэдээ
Цахимаар хөргөлтийн контейнер худалдаж авахаар ₮2.4 саяыг шилжүүлэн залилуулжээ

Бид хэрэгцээт бараа, эд хэрэглэлээ цахимаар захиалж, цагаа хэмнэдэг болоод удаж буй. Үүнтэй холбоотойгоор цахим сүлжээ залилангийн гэмт хэргийн талбар болж, хохирогчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна.
Сүүлийн нэг хоногийн дотор цагдаагийн байгууллагад энэ төрлийн 12 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.
- Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт онлайн шопоос бараа материал худалдан авахаар 700 мянган төгрөг шилжүүлээд залилуулсан
- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт онлайн шопоос гутлын тавиур худалдаж авахаар 490 мянган төгрөг шилжүүлж залилуулсан
- Фейсбүүкээр хөргөлтийн контейнер худалдаж авахаар 2.4 сая төгрөгийг шилжүүлж залилуулсан гэх гомдол мэдээллийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Залилах гэмт хэрэг нь манай улсад хамгийн их гардаг гэмт хэрэг бөгөөд дийлэнхдээ энэ төрлийн гэмт хэрэг цахимаар үйлдэгдэж байна. 2025 оны эхний хоёр сарын байдлаар 3058 залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 862 буюу 39.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Иймд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin
муусайн луйварчдаа барихгүй, яллаж хорихгүй болхоор чинь бүүр даварчаад байшдээ
Дөрвөн бэрх онлайн шопийг ганц ви биш олон хохирсон хүмуус байдаг нийлж байгаад өргөдөл өгөе