Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Тарифын улмаас дэлхий сандарч байхад Трамп гольф тоглож байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт дэлхийн худалдаа хэрхэн явагддаг зарчмыг өөрчлөх томоохон мэдэгдэл гаргасан. Тэр дэлхийн 180 гаруй оронд гаалийн татвар тавьж глобалчлалын чөлөөт худалдааны эрин үеийг дуусгаж магадгүй тарифуудыг танилцуулсан юм. Уг шийдвэрийн улмаас дэлхий нийт сандарч АНУ-ын хөрөнгийн зах зээл таван их наяд ам.доллар алдан ковидоос хойш үзэгдээгүй муу үзүүлэлттэй байхад Трамп гольф тоглож байв.

Дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засагтай улс болох БНХАУ бямба гарагт /2025.04.05/ мэдэгдэл гаргахдаа Трампын татвараас татгалзаж байгаа гэдгээ дэлхийн зах зээл харууллаа хэмээсэн. Харин Трамп “БНХАУ нь АНУ-аас хавьгүй илүү хүнд цохилтод өртсөн. Энэ бол эдийн засгийн хувьсгал, бид ялна. Тэвчээртэй байгаарай. Амаргүй байх ч гэсэн эцсийн үр дүн нь түүхэн байх болно” гэжээ.

Энэхүү нийтлэлээ тэр Truth Social-д байршуулсны дараа Трамп Флорида муж дахь Трампын үндэсний гольфийн клубт очсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тэр гольф тоглохынхоо хажуугаар “New York Post” сонины гаргасан нийтлэлийг уншжээ. Тэрхүү нийтлэл нь БНХАУ АНУ-ын тарифын эсрэг арга хэмжээ авч, АНУ-ын хөрөнгийн зах зээл уналтад орсон тухай байсан юм.

АНУ-ын гаалийн ажилтнууд Трамп бараг бүх импортод тогтоосон арван хувийн гаалийн татварыг бямба гарагаас хэрэгжүүлж эхлэв. Арван хувийн суурь татвар АНУ-ын далай, нисэх онгоцны боомт болон гаалийн агуулахад зүүний цагийн бүсийн 00:01 (Улаанбаатарын цагаар бямба гарагийн 12:00) минутад хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна.

Трампын анхны бүрэн эрхт хугацааны үед Цагаан ордны худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан Келли Анн Шоу “Энэ бол бидний амьдралд гарсан хамгийн том худалдааны арга хэмжээ” гэжээ. Тэр “Brookings Institution”-д хэлэхдээ улс орнууд тарифыг бууруулах тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаа тул гаалийн татвар цаг хугацааны явцад өөрчлөгдөх байх хэмээсэн юм. Анн Шоу “Дэлхийн бүх улс оронтой хийдэг худалдаанд асар том өөрчлөлт авчрах алхам” гэжээ.

Арван хувийн суурь татвар оноосон орнуудад Монгол Улс, Их Британи, Австрали, Бразил, Аргентин гэх мэт 100 орчим улс багтаж байгаа. АНУ-ын Гааль болон хилийн хамгаалалтын алба тэдгээр орнуудаас аль хэдийн АНУ-руу хөдлөхөөр ачсан эсвэл замдаа гарсан бараануудад арван хувийн татвараас зайлсхийх 51 хоногийн боломж гаргаж өгчээ. Тэдгээр бараанууд нь арван хувийн татвараас зайлсхийхийн тулд тавдугаар сарын 27-ноос өмнө АНУ-д ирэх ёстой юм.

Зургийн эх сурвалж: Missouri Independent

Трамп 57 худалдааны түншдээ тавьсан 11-50 хувийн хариу татвар нь лхагва гарагт /2025.04.09/ хэрэгжиж эхэлнэ. Жишээ болгон дурдахад Европын холбооны бараануудад 20 хувь, БНХАУ-ын бараануудад нэмэлтээр 34 хувийн татвар оноосон байгаа. Ингэснээр БНХАУ-ын бараанд Трампын оноосон татвар нийтдээ 54 хувь хүрсэн.

Дэлхийн удирдагчид шуургыг намдаах гэж оролдож байна

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон X пларформ дээр (Хуучнаар Твиттер)"Худалдааны дайн хэнд ч ашиггүй. Бид иргэд, бизнесээ хамгаалахын тулд эв нэгдэлтэй, шийдэмгий байх ёстой" гэж бичжээ. Зарим дэлхийн удирдагчид Доналд Трамптай хэлэлцээр хийж, эдийн засгийн хохирлоос зайлсхийхийг хүсч буй. Харин нөгөө хэсэг нь хариу арга хэмжээ авах талаар авч үзэж байна.

Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер “The Telegraph” сонинд бичсэн нийтлэлдээ “Британийн бизнесийг шуурганаас хамгаалахын тулд аж үйлдвэрийн бодлогыг ашиглахад бэлэн байна” гэж юм. Тэр засгийн газрынх нь тэргүүлэх зорилго АНУ-тай худалдааны гэрээ байгуулах, үүнд гаалийн татвараас хөнгөлөх багтана гэдгийг онцолжээ.

Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн алба өчигдөр /2025.04.06/ Трамптай уулзахаар Вашингтонд айлчлахаа мэдэгдсэн. Тэд 17 хувийн шинэ тарифын талаар хэлэлцэнэ. АНУ Японд 24 хувийн тариф ногдуулах шийдвэр гарсан ба тус улсын ерөнхий сайд Ишиба Шигэрү Трамптай утсаар ярих хүсэлт тавьсан юм.

Трампын анхны бүрэн эрхийнхээ үед явуулсан худалдааны дайнаас Вьетнам ашиг хүртсэн. Учир нь БНХАУ татвараас зайлсхийхийн тулд үйлдвэрүүдээ олноор нь Вьетнам руу нүүлгэсэн билээ. Харин энэ удаа Трамп Вьетнамын бүтээгдэхүүнд 46 хувийн тариф зарласан юм. Үүний улмаас Вьетнамын засгийн газар АНУ-тай хэлэлцээр хийхээр зөвшилцсөн байна.

Тайванийн Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн тэргүүн Вашингтонд айлчилж, тарифын асуудлыг багтаасан уулзалт хийж байгаа гэж эх сурвалжууд мэдээлсэн юм. Тайванийн ерөнхийлөгч Лай Чин Тэ бямба гарагт /2025.04.05/ технологийн салбарын удирдлагуудтай уулзаж, бүтээгдэхүүнд нь ногдуулсан 32 хувийн тарифт хэрхэн хариу үзүүлэх талаар хэлэлцжээ.

Итали улсын Эдийн засгийн сайд Жанкарло Жоржетти бямба гарагт Милан хотын ойролцоо явагдаж бизнес форум дээр АНУ-д хариу тариф тавихыг эсэргүүцэж, энэ нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулсан байна.

Дэлхийн хамгийн чинээлэг тэрбумтан, Трампын ойрын зөвлөх Илон Маск бямба гарагт Италид болсон улс төрийн арга хэмжээнд цахимаар оролцохдоо АНУ болон Европын хооронд тэг тарифын орчин буюу бүрэн чөлөөтэй худалдаа үүсгэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Ийнхүү дэлхийн удирдагчид татварын шуургыг намдаахаар ажиллаж байхад Трамп өөрийнхөө гольфийн талбай дээр тоглож амралтын өдрүүдийг өнгөрөөжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 7, 2025 10:24

Монгол амeрик руу юу гаргадаг Монголд хэрхэн нөлөөлөх зэргийг бичих эдийн засгийн сэтгүүлч, ядахдаа л эдийн засгийн багш нараас очоод ярилцлага авчих сэтгүүлч байдаггүй ээ Монголд

Зочин
Зочин
4 сар 7, 2025 14:25

Жомбого Трамп

Зочин
Зочин
4 сар 7, 2025 23:09

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Холбоотой мэдээ

Back to top button