УРЛАГ

Залуу найрагч Б.Жамбалдорж “Болор цом”-ын эзэн боллоо

Өнөөдөр /2020.01.04/ Багануур дүүрэгт 37 дахь удаагийн “Болор цом” яруу найргийн наадам болж өнгөрлөө. Уг наадам энэ жил 27 найрагч шалгарснаас Т.Баянсан, О Цэнд-Аюуш, Э.Гантулга, Б.Энхжаргал, Б.Жамбалдорж нарын таван найрагч айргийн тавд  үлдээд байсан юм. Дөнгөж сая найрагчид сүүлийн шүлгээ уншиж, шүүгчдийн оноогоор Б.Жамбалдорж энэ жилийн “Болор цом”-ын эзэн боллоо.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат Б.Жамбалдорж нь Монголын радиогийн эфирийн найруулагч, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч юм. Тэрбээр шинэ он гарахтай зэрэгцэн “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” нэртэй шинэ номоо өлгийдөн аваад байсан юм.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button