УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Зөвшөөрөлгүй дахин байршуулсан ТҮЦ-үүдийг өнөө шөнө буулгана"

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.

Төвийн зургаан дүүрэгт 1700 гаруй ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсны 1300 нь нүүлгэсэн байна. Үлдсэн 400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг үе шаттай хийх аж.

ТҮЦ нүүлгэсэнтэй холбогдуулан НЗДТГ-аас худалдаа эрхлэгчидтэй уулзаж,

  • зах, худалдааны төвд талбай гаргаж өгөх,
  • нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах,
  • хотын төвөөс бусад байршилд газар санал болгожээ.

Тодруулбал, нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд 1600 гаруй ажлын байрны санал тавьжээ.

Гэвч ТҮЦ эрхлэгчид уг саналыг хүлээж авахаас татгалзсан гэдэг мэдээлэл бий.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс шинэ ТҮЦ-үүдийг нийтийн эзэмшлийн гудамжид дахин байршуулаад байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэв.

Энэ талаар дүүргүүдийн менежрүүд, Дүүгийн Тамгын газрууд ТҮЦ байршуулах зөвшөөрөл хэнд ч өгөөгүй. Хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалт болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбооныхон нийтийн эзэмшлийн гудамж талбайд ТҮЦ зөвшөөрөлгүй байршуулсан гэдэг мэдээлэл бий. Холбогдох байгууллага шалгалт эхлүүлсэн” гэжээ.

Дээрх үйл явцтай зэрэгцэн НЗДТГ-аас ТҮЦ-ний стандартыг дахин шинэчилж, тухайн стандартад нийцсэн ТҮЦ-үүдийг байршуулж байна гэдэг шүүмжлэл мөн өрнөв.

Энэ талаар НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Г.Баярцэцэгээс тодруулахад “Зөвшөөрөлгүй дахин байршуулсан ТҮЦ-үүдийг өнөө шөнө буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөлнө. ТҮЦ-ийн стандартыг шинэчилж, дахин байршуулна гэдэг худал мэдээлэл. Хотын зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган болон дугуйн замын хүртээмжийг нэмж, стандартыг сайжруулах ажил эхлүүлсэн. Тиймээс чөлөөлсөн талбайд дахин нэг ч ТҮЦ байрлуулахгүй. ТҮЦ-т худалдаа эрхлэгчдийг ажлын байртай болгох уулзалт, хэлэлцээрүүд үргэлжилж байгаа. Номын худалдаа эрхлэгчдийг Арслантай гүүрний хойд талын төвлөрсөн цэгт оруулсан, зарим ТҮЦ-т худалдаа хийдэг хүмүүсийг өөр ажилд зуучилсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дугар
Дугар

Зайлуул. Нийтийн эзэмшлийн т�##�байд ганцаараа зоргоороо авирлаж суух буруу.

Зочин
Зочин

ТҮЦ гэдэг үгийг бүрмөсөн үгийн сангаас ч дуусгавар болгохсон

Зочин
Зочин

Ene tutsneese salaad uguuche..!!Turin umchin gazar deer bairluulah ni yamar uchir bnaa.Bohir tutsnees huuhduudig buu hoollooche..!!!

Иргэн
Иргэн

Эвдээд хаячихаач заваарсын бэ

Зочин
Зочин

Ачиж ирсэн машиныг нь журм�##�аад эрх хасах хэрэгтэй

Арман
Арман

Маш зөв

Зочин
Зочин

Авах хэрэгтэй. ТҮЦ ний авгай нар болимоор юм. Амиа бодсон юм нүүд. Иргэд бид ч бас чөлөөтэй явах эрхтэй шүү

Мягмар
Мягмар

Буулгах нь зөв. Даварсан новшнууд, амбаарыг нь хураах хэрэгтэй.

buulga evd nuraa hog deer haya
buulga evd nuraa hog deer haya

umhii ambaarnuudiig traktoroor dairaad hognii mashind achaad hayaaxheeeeee

Зочин
Зочин

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ЗАЛУУ ҮЕИЙГ ХОРЛОХООР БНХАУ н ЧАНАРГҮЙ ХҮНС ХАГАС БОЛОВСРУУЛСАН БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ГЭЭД АЙМШИГТ ҮХЭЛД ХҮРГЭХ НӨЛӨӨ БҮХИЙ ХОР БОЛОН ТАМХИ ШИРХЭГЛЭН ЗАРЖ ЗАЛУУ ҮЕИЙГ ХОРЛОДОГ МУУСАЙН ҮМХИЙ АЛТАЙ УСАНД ОРДОГГҮЙ ТҮЦНИЙ АВГАЙЧУУЛ ЭНЭ БҮХЭН НЬ ТӨГСӨХӨӨР ҮХЛЭЭ ЮУ?

Зочинэээ
Зочинэээ

Наад ТҮЦ-нүүд одоо үүргээ бүрэн биелүүлсэн одоо дахин ажиллуулах шаардлагагүй!!!

Зочин
Зочин

Хүйтний улир�##�д эргэн тойрон хог ялгадас шээс баас цэвэрлэн ээ гэж гонж т,ү,ц ийм л дүртэй

осама
осама

Хөөх эь яахав ээ Дахин дахин давтаад тавиад бай.Хотыг түц нүүлгэх төсөвгүй болтол нь байршуул яадгийн

Зочин
Зочин

Baisan tvzee hvnsnii delgvvr gej hayag tabiad ybgan hvnii zamaas joohon hooshin bolgood tabizan bain shvv dee Bas teziin zam dagui , sonsoglongiin zam dagui tvz , huushuuriin muhlag bitvv bain shvv dee boliul bvgdiin boliul bolihgvi bol bvgdiin bailag yagaad zarimiin achaad zarimiin vldeegeed baigaa ymbe ( yabgan hvnii zamaas gargaad tabichuul , isgvvl delgvvr geed hayag haduul vldej boloh ymuu )

Зочин
Зочин
Reply to  Зочин

Buulgah zovoo

Холбоотой мэдээ

Back to top button