УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн нарыг шалгуулахаар АТГ-т хандлаа

АТГ-т “Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс” УИХ-ын хурлын нэр бүхий гишүүдийг шалгуулах шаардлага хүргэлээ.

Тодруулбал, Тост, Тосон бумбын нурууны дэлхийд ховорт тооцогддог өвөрмөц цогц эко систем бүхий газар нутагт  Монгол улсын Засгийн газар тусгай хамгаалалттай газрын хил заагийг тогтоохдоо булаг шанд, гол, баян бүрдүүдийг оролцуулсан 153.000 га газрыг хасаж тогтоосон. Энэ нь бүс нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах үндсэн утга, зорилгыг алдагдуулсан гэж тус хөдөлгөөнийхөн үзэж байна. Засгийн газрын энэхүү шийдвэр нь авлигад түшиглэн, ашиг сонирхлын ноцтой зөрчлийн үндсэн дээр гаргасан байх өндөр магадлалтай гэж үзэж байгаагаа тэд шаардлагадаа дурдсан байна.

Учир нь Тост, Тосон бумбын нурууны ан амьтад, мал сүрэг, ард иргэдийн ундаалдаг “Хөвдийн булаг шанд”, “Хуршуутын гол” бусад булаг шанд, баян бүрд засгийн газрын дээрх шийдвэрийн улмаас уул уурхайн лицензийн талбай талбай болсон билээ.

Иймээс тухайн шийдвэрийг гаргах үед ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат,  БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол, сангийн сайд асан Б.Чойжилсүрэн нарыг холбогдох асуудлаар цаг алдалгүй шалгаж, шалгалтын бодит үр дүнгийн талаар эргэж мэдээлэх хүсэлтээ АТГ-т хүргэлээ.

Цоохор ирвэс бүхий бүс нутгийг дэлхий  дахинд байгалийн унаган төрхөөрөө байгаа газар гэж үздэг билээ.  

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button