"Намайг байнга дагаж буй автомашинуудын дугаарыг шалгуулахад хуурамч гэдэг нь тогтоогдлоо"

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өөрийг нь хуурамч улсын дугаартай автомашинууд хоёр долоо хоногийн турш дагаж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сүүлийн хоёр долоо хоногт үл таних хүмүүс, миний баримтжуулж чадсанаар есөн автомашин өдөр шөнөгүй даган мөрдөж байна. Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвд дугааруудыг нь шалгуулсан. Эдгээр дугаар дээр ямар ч машин бүртгэлгүй байна гэдгийг албан бичгээр надад мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл хуурамч дугаартай машинууд дагаж байгааг ойлгож авлаа.
Үүнийг би Оюу толгойн хянан шалгах түр хороотой холбож ойлгохоос өөр аргагүй.
Улбаалаад парламентын үйл ажиллагаанд халдсан, түр хороонд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон явдал гэж харж байна.
Тусгай хяналтын дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд би хандана” гэлээ.
О.Батнайрамдал автомашины есөн дугаар үзүүлсэн юм.
Оюу толгойн асуудлаарх хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, “Онтрэ”-гийн лиценз дээр даруй хэлцэл хийхийг шаардан, холбогдох баримт мэдээллүүдийг дэлгэн тавьж байгаа юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Автомашины дугаарын үйлдвэрийг шалгуул
Батнайрамдалыг гадна дотны мафи Оюу толгой яриад байна гэж дагаж байх магадлалтай.
Бүртгэлгүй хуурамч хууль бус дугаар байж болдог юм уу? Байлгаж бөгөөд зүүж яваад, хүн дагадаг бол тагнуул АТГ биз. Хэн хөдөлгөх вэ ойлгомжтой ш дээ. Монгол жижигхэн шүү дээ.
Хүрэлсүхээ төр улс маань чиний үед эвгүйтэх шинжтэй байна шүү.Тэр хэдэн бүтэлгүй юмнуудаа цуглуулаад загнаж байгаа дүр битгий дүр үзүүл байл даа
ЭМСИЭС
Замын цагдаа ажлаа хийгээч түгжрэл нэмээд байхгүй дугаараар
Тэнэгтдэг байшдээ.Гүйцэтгэх ажиллагаа хийвэл та мэдэх ч үгүй.Яах гэж ингэж өөрийгөө дөвийлгөдөг юм бэ.
???
Өө тэгнээ бие хамгаалагч аваарай
Одоо цагт хэцүү болсон цаг шүү
Батнайрамдал
Хууль цагдаа гэж байна уу.
Том мафийн өмнөөс ганцаардаж байна, эх оронч залуучууд сайн дураараа хамгаалах хэрэгтэй, тагнуулын ерөнхий газрыг дахин сэргээх хэрэгтэй, 1 машиныг нь албадан зогсоож шалгах хэрэгтэй, нууц дугаар хаанаас өгдөг байна, эх орон ирээдүй хойчийнхоо төлөө зоригтой яваа хүн шүү
Баярцогт Баяр нар ч бас л эвгүй өвгөчүүл дээ
Ёоооо энийг хэн дагах вэ дээ!!!! Харвард төгссөн гэдэг бил үү энэ нөхөр? Дан коммунистуудыг төгсгөдөг юм биш үү энэ Харвард нь? Хэхэхэ
Эх орноо санхүүгийн луйврын өрнөөс хамгаалах гэж тэмцэж яваа залуу улс төрч маань байна. Чам шиг хэдэн зоосноос ирээдүйгээ өрөнд хаяж байгаа амьтан хол очиж хуцаарай.
Монгол улсын эрх ашгийн төлөө зоригтой дуугарсан их хурлын гишүүн танд амжилт хүсье. Бүгдээрээ нэгдэгтүн!!!
Эзнийг хорьж бгаад өмчийг нь дээрэмддэг хүмүүс юу ч хийж магадгүй шүү. Болгоомжтой бгаарай.
Сум Дашзэвэгийн сүнсэн дүр үү, сумтай баярын өрөөсөн дугуй юу??? Нохойн баас чамайг хэн тоож дагав гэж, хий юм харсан уу, тодрох гэсэн ахархан санаа биш биз
Чи өөрөө дагагчийн зохион байгуулагч учираас ингэж эгдүүцээ юу
Сонирхолтой баримт. Гэвч засгийн газар үүнийг яаж ч чадахгүй. Хийсэн этгээд нь байна, машин нь байна, эзэн нь байна. Гэвч юу ч болохгүй. Монгол гэдэг чинь энэ дээ.
Хэрээг дуурайж галуу хөлөө хөлдөөнө гэгчээр ах нартайгаа нэг замд орохоор ах нар чинь л дүүгээ айлгаж байгаа шүү дээ.
Мафитай болждээ хөөрхий
Монгол улс маань мафиуудын орон болж байгаа юм бн!!! Хүрэлсүх ерөнхийлөгчийн үед мафиуудын амьдарч ажилхад таатай орон болж байгаа юм бн Монгол улс маань!!! Түүхэнд үлдэх хар дарсан он жилүүд эхэлээ дээ Монголчууд минь
Өө.машин дагаж байгаа бол баярлах хэрэгтэй.Үхвэл гэрч дагаж байна.Амь насыг чинь хамгаалж яваач юм билүү.Миний дугаар цохиж явна ккк.
Галзуу хүнд хий юм үзэгддэг гэсэн шүү!!!
ХҮРЭЛСҮХ EРӨНХИЙЛӨГЧИД ЯМАР ХАМАА БАЙНА ОЛИГАРХУУДЫН АЖИЛ БИЗ
Приус машин л дагаа болуу даа????
Солиотой юм яриад. Мафитай кино бага үзээчээ. Замын түгжээнд хийх юмаа олж ядаад байгаам уу
Saihan Vleedeg garuuud shvv bs neg sensaats ymu
энэ дуракыг хэн тоож дагах юм сэтгэц нь эрүүл л бгаа да
Нөгөө дагадаг гөлөгнүүдийн нэг ккк
Тагнуул,цагдаа энэ хаягийг шалга