Улс төрийн мэдээ

Ж.Чинбүрэн: Энэ өвөл эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2025-10-08/ дараах мэдээллийг өглөө.

"Энэ өвөл эмнэлгийн коридорт нэг ч хүүхдийг хэвтүүлэхгүй гэсэн том зорилго тавьж ажиллаж буй. Үүний тулд вакцин хийж байгаа. Вакцинд хамрагдалт ч сайн үр дүнтэй явж буй. Одоогийн байдлаар 75 хувьд хүрсэн. Улаанбурханы өвчлөл дээр вакцин сайн хийсэн учраас өнөөдөр нэг ч тохиолдол нэмэгдээгүй. Гол ажил бол урьдчилан сэргийлэлт юм. 

2025 онд 316 тэрбум төгрөгийг ЭМДС-д үүссэн өрөнд өгөөгүй байсан бол эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэх боломжтой байсан. 67 мянган ажилчдын цалинг 10 хувиар нэмэхэд 120 тэрбум төгрөг л хэрэгтэй. Тиймээс бид сахилга баттай байх хэрэгтэй.

Мөн цочмог эмчилгээний төлбөрийг хасаагүй гэдгийг албан ёсоор хэлье. ЭХЭМҮТ-ийн MRI аппарат эвдрээд засвар хийх 500 сая төгрөгийг шийдэж өгсөн. Тендер зарласан. Хугацаа нь дуусаагүй байгаа юм билээ. 2026 онд шинэ MRI аппарат авах төсөв тавьсан. 

Өндөр өртөгтэй MRI, CT-г заавал улс худалдаж авах шаардлагагүй. Би ХСҮТ-д ажиллаж байхдаа хувийн хэвшилтэй хамтраад 5 тэрбум төгрөгөөр MRI, CT-ийн хоёр аппаратыг байршуулаад талбайн түрээс, орлогоос нь 25 хувийг аваад ажиллуулж байсан. Хувийн хэвшлийнхэн ажиллуулахаар ерөөсөө эвдэрдэггүй шүү дээ. Хоёр жилийн хугацаанд 500 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Chi baih yum uu

Зочин
Зочин
Reply to  Зочин

YAG UNEN

Зочин
Зочин

YU CH BELDEEGUI BJ SAIHAN CHAAJIINAAA. UG N BOL AMARHAN LDAAA. HUUHDEE ASUUDALGUI. NASAND HUREGCHDEEE KORIDORT HEWTUULCHINE. HUUUHDEE BOL KORIDORT HETUULEHGUI. TOM IRGRDEEE SHAAAHAAAAL BOLOOOO TENEGEEEEE

Зочин
Зочин

Унэн л байгаасай

Зочин
Зочин

Болтугай Болтугай

Холбоотой мэдээ

Back to top button