НУБИЭ ХХК-ийг 4 жил ₮10 гаруй тэрбумаар цэвэрлэсэн ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охины хамааралтай компани дахин “монопольдох уу”
Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК хэрэгжүүлдэг.
НУБИЭ ХХК-д үүссэн бас нэг асуудлыг хөндөн хүргэе.
-Өмнөх япон дарга Китанака Такефуми сонгон шалгаруулалтгүйгээр 10 гаруй тэрбумын гэрээг "Аполло бьюлдинг сервис монголиа" ГХОХХК-тай хийжээ-
"Чингис хаан" Олон улсын нисэх буудлын буюу НУБИЭ ХХК-ийн харьяа барилга, байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг өнгөрсөн дөрвөн орчим жилийн хугацаанд "Аполло бьюлдинг сервис монголиа" ГХОХХК хариуцан гүйцэтгэж иржээ.
Хачирхалтай нь тендер, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр давуу байдал олгож, шууд гэрээлсэн байна. Нэг жилийн цэвэрлэгээний гэрээ 2.5 тэрбум гаруй төгрөгөөр яригдаж байгаа бөгөөд дөрвөн жил гүйцэтгэсэн гэж үзвэл 10 орчим тэрбум төгрөгийн асуудал энд хөндөгдөх юм. Гэрээний хугацаа дуусгавар болуут автоматаар дахин сунгаж иржээ. Тухайлбал, энэ оны наймдугаар сард дуусгавар болсон гэрээг он дуустал сунгасан аж. Тэгээд бүр болоогүй цэвэрлэгээний материалуудыг НУБИЭ ХХК өөрөө худалдан авч өгдөг тухай мэдээлэл ч бий.
2021 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн компанийн цэвэрлэгээг дөрвөн жил дангаараа "монопольдож", базсан гэсэн үг болж таарч байна.
Энэ эрх дархтай компани хэнийх вэ. Хөшигний ар дахь эзэн хэн бэ. Японы хөрөнгө оруулалттай компани олон тэрбумын гэрээ хийсний цаана Япон дарга нарынх нь нөлөө бий юу. Олон асуулт урган гарч буй юм.
-Ил дата мэдээлэлд ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн охиных гэх бүртгэл алга-
Нэн түрүүнд нээлттэй мэдээллийн Opendatalab.mn сайтаас шүүж үзлээ.
5960657 регистрийн дугаартай "Аполло бьюлдинг сервис монголиа" нь Гадаад хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд 2015.04.30-нд үүсгэн байгуулагджээ.
Гүйцэтгэх захирал болон эцсийн өмчлөгчөөр Япон Улсын иргэн Takeyuki Morooka гэх цор ганц нэр л бүртгэлтэй байна. Тус компани гадна фасадны цэвэрлэгээ үйлчилгээ, албан газар, орон сууцны захиалгын цэвэрлэгээ үйлчилгээ, гадаад худалдаа гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэлтэй. Энэ бол улсын бүртгэлийн албан сайт дахь нээлттэй мэдээлэл.
Харин бидэнд олдсон нэмэлт мэдээллээр тус компанийн 70 хувь нь Япон иргэнийх бөгөөд 30 хувь нь Г.Заяа гэх Монгол иргэнийх аж. Өөрөөр хэлбэл, Монгол дахь Гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий субьект нь Г.Заяа. Тэрбээр, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлийн охин гэгдэж байна.
Тэгэхээр дараах хэд хэдэн логик харагдахаар;
- Гаднын хөрөнгө оруулалттай компанийн монгол талаас НУБИЭ ХХК-ийн цэвэрлэгээг гүйцэтгэх гэрээг шууд үзэглэсэн гол хүн бол Г.Заяа гэж ойлгогдоно.
- Цаг хугацааны хувьд НУБИЭ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Китанака Такефумиг ажиллаж байх хугацааанд энэ шууд гэрээ хийгдсэн. Нөгөө талаас үзэглэсэн хүн.
- Энэ давуу байдалд НУБИЭ ХХК-ийн Худалдан авах ажиллагааны газар зүй ёсоор нэр холбогдоно. Түүний дээр ажилладаг Санхүү эрхэлсэн захирал, цаашлаад Дотоод хяналтын хэлтэс ч хамааралтай байж болзошгүй.
- Харин Китанака Такефуми гурван жилийн хугацаагаа дуусгаад явсны дараа түүний оронд таван сарын өмнө шинээр томилогдон ирсэн Гүйцэтгэх захирал Нода Тэцүо энэ тухай огт мэдээгүй яваа болж таарах уу? гэдэг асуулт мөн байна.
ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн охин бүр цаашлаад гаднын хөрөнгө оруулалттай компани гэдгээр шударга өрсөлдөөний зарчим энд алдагдаж ирсэн байж болзошгүй асуудал юм.
-Энэ жил сонгон шалгаруулалт зарласан ч дотоодын компаниуд шалгарах боломжгүй "тээг" тавьжээ-
Ингэж нэг компанид дөрвөн жил монополь, эрх олгосны эцэст энэ оны аравдугаар сарын эхээр НУБИЭ ХХК цэвэрлэгээний компаниийн сонгон шалгаруулалт зарлаад байна. Зараа цахим хуудастаа дараах байдлаар нээлттэй байршуулжээ.

Монгол компаниуд шалгарахгүй байх "тээг" тавьсан гэх мэдээлэл ч дуулдав. Учир нь, гаднын хөрөнгө оруулалттай комданиудад татварын өрнөөс эхлээд хатуу шаардлага тавигддаггүй. Энэ утгаараа сонгон шалгаруулалтыг шинээр зарласан нэртэй ч, "Аполло бьюлдинг сервис монголиа" ГХОХХК-нд дахин давуу эрх олгож болзошгүй гэх хардлага бий.
Өмнөх давуу байдлыг мэдээгүй ч, одоогийн сонгон шалгаруулалтыг НУБИЭ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй Нода Тэцүo эрх биш мэдэж байгаа байх. Шинэ шалгаруулалтад хэр шударга хандах вэ гэдэг асуулт байна.
Цаашлаад шинээр зарлагдсан сонгон шалгаруулалтад өмнөх компани ялахад зориулсан нөхцөл байдал үүсэхгүй гэх баталгаа алга. Ийм хардлага ч бий.
Сэтгүүлчийн тэмдэглэл:
НУБИЭ ХХК-нд шударга өрсөлдөөний зарчим бий юу: Төрийн компаниудад том нөлөөлөл ордог жишээ олон. Эсвэл гадны хөрөнгө оруулагч нэрийн дор гаднын компанид шууд давуу байдал үүсгэчихдэг байдал ч бий. Монополь байдлын эсрэг талд танил талгүй, дотоод, гадаадын ААН-үүд боломж олддоггүй байдал хавтгайрдаг.
НУБИЭ ХХК-д ХОМ, шилэн данс хөтлөлт үйлчилдэггүй: Шилэн данс хөтөлдөггүй байдлын ард томоохон худалдан авалтууд, гэрээнүүд, өрсөлдөөний тэгш бус байдал алдагдаж байдаг. НУБИЭ ХХК тушаалтнууд АТГ, Монголбанк, ТЕГ буюу үндэсний төрийн чухал субьектууд шиг эрх эдэлж шилэн данс хөтөлдөггүй явж ирлээ. Мөн төрийн өмчийн оролцоотой компани хэрнээ АТГ-т ХОМ-ээ огт мэдүүлдэггүй байдал нь ч хачирхалтай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Gadaad hurungu oruulagch nertei huuli bus ajil hiideg bol ene bol mongol ulsiin tusgaar togtnold ch haldaj bgaa asuudal shuu
нубиа гэх гхо компанийн төрийн 51 төлөөлдөг этгээд нь АБ гийн найз гэдгээрээ олон жил явсан, ман хян�##�тын хорооны гишүүн энэ нөхрийн хийж бгаа ажил шүү, ЕС аа, үтэр түргэн �######�уулаач
Ийм байж болохгүй ээ, япон дарга нар ирээд манай улсын хөрөнгийг ашиглаад дураараа гэрээ хийгээд суудаг болжээ, энэ чинь бүр колони маягийн юм болж байна ш дээ
30 ба түүнээс дээш үгтэй, жирийн иргэдийн өнгө аястай, �##�даа мадагтай, зарим нь латин, зарим нь кирилл (тус бүр 20), сэтгэгдэл маягийн 40 коммент.
Доорх комментууд бүгд 30-аас дээш үгтэй, сүүлийн цэггүй, “фэйсбүүк” маягийн энгийн иргэдийн бичлэгийн өнгө аястайгаар хольж найруулсан болно
Ер нь гадаадын хөрөнгө оруул�##�т нэрийн дор монголчуудыг шахаж, дотоодын жижиг компаниудыг оролцуулахгүй байгааг болиулах цаг нь болсон доо
30 ба түүнээс дээш үгтэй, жирийн иргэдийн өнгө аястай, �##�даа мадагтай, зарим нь латин, зарим нь кирилл (тус бүр 20), сэтгэгдэл маягийн 40 коммент.
Доорх комментууд бүгд 30-аас дээш үгтэй, сүүлийн цэггүй, “фэйсбүүк” маягийн энгийн иргэдийн бичлэгийн өнгө аястайгаар хольж найруулсан болно
Япончууд шударга гэж боддог байсан чинь ингэж тендергүйгээр гэрээ хийдэг бол жинхэнэ авлигын хэлбэртэй зүйл байна даа
30 ба түүнээс дээш үгтэй, жирийн иргэдийн өнгө аястай, �##�даа мадагтай, зарим нь латин, зарим нь кирилл (тус бүр 20), сэтгэгдэл маягийн 40 коммент.
Доорх комментууд бүгд 30-аас дээш үгтэй, сүүлийн цэггүй, “фэйсбүүк” маягийн энгийн иргэдийн бичлэгийн өнгө аястайгаар хольж найруулсан болно
manaih shig ulsad il tod baidal gj baihgui yumaa, shilen dans ch bhgui, huvi humuus darga nar n bugd neg negentei holbogdson
Ugaasaa mongold tender gedeg n zohiomol zuil bolson, yalangy
Хамгийн инээдтэй нь цэвэрлэгээний матери�##�ыг хүртэл нисэх бууд�##� өөрөө авч өгдөг гэж үү, тэгвэл тэр компани юу хийдэг юм бэ ер нь
Japanese company gj ner zuuj bj mongold huuli bus geree hiideg bolson bol haramsaltai, ene bol shudraga ursulduun bish
Япончуууд мааань ерн ь японоосоо өөөр газар ёс зүйгүы юм уу. Монголчуууд бид Яапанчуудад хүртэл ингэж дампуугаар нөлөөлөөд байна уу. Япон ёс зүй Монгол мөхлөө ????
ene 10 terbum togrog gej helehed amarhan ch gesen, ard tumnii mungunuus garsan, teghed yag yu hiij ch bna da
Gadaad invest gj yrij bga bol mongoliin huuliig barimtlah yostoi, tegehgui bol ed nar ch deeree deerelhej duuslaa
Tendergui geree hiisen gedeg bol shuud huuli zurchsun uildel shuu, ene ch ATG-d oruulah heregtei
ene medee n unen bol mongold shilen dans yamar ch hereggui bolson gesen ug, bugd nuutsaar geree hiideg
Yaaj 4 jil daraalj neg kompani dandaa geree avch boldog yum, uur kompaniuudiig yagaad oruulahgui bgaa ni oilgomjgui
Zarimdaa ene tom kompaniud deer henii nuutsaar nuugdaj bga n todorhoi bolgoj uguusuu, yamar negen tom darga bdag baih
Ene NUBIA-n zahiral shine hun gene, tegeed yamar ch medeelelguigeer yavaad baigaa bol hudlaa shuu, medseer bj duugui bgaa l bh
Morooka gj yapon hun neriig n burtgel deer tavitsan, getel boditoor mongol tal ni l buh ajliig hutulj bgaa yum bishuu
Gereeliin ohin gj unen bol ene bol shudraga ursulduunii huuliin hund zurchil, ashig sonirhliin zorchildol il
tender gej zarlaad bas l neg kompani l shalgarna gj tohirch bgaa bh daa, huuchnii arga hereglej bgaa l baih
Mongold yaponchudtai hamtarsan kompaniud bugd iim dotor ugiin heregtei yum bna shuu
Миний хувьд ийм юм сонсохоор бүр итгэл �##�га болдог, япончууд шударга гэдэг чинь нэг л худлаа санагдаж байна
Бүх л төрийн өмчит компаниуд ингэж “танил т�##�аараа” гэрээ хийдэг бол улс орон яаж хөгжих юм бэ ер нь
Apollo gj yapon ner zuusen ch monkh mongolchuud avdag geree bh, deer n niit mungiig butsaaj huvaadag baih
tenderiin ur dun shudraga garah bolov uu, huuliin daguu yvagdahgui bol bas neg mungu iddeg tosol boloh bh
Ene Zayaa gj hunii ner ugsun ch tsaana n oor hun bh magadlaltai, ene bol darga narin ulamjlalt arga
Хамгийн сонин нь, НУБИЭ чинь төрийн оролцоотой компани байж АТГ-т ХОМ мэдүүлэхгүй гэж юу гэсэн үг вэ
NUBIA-n darga nar uurusduu huuli meddeggui bish, zurchij bgaagaa medseer bj ingej bgaa ni haramsaltai
ene bugd shinechlel nereer yavj bgaa huuchin muuhai togtoltsoo l bn, zaluus iim baidliig zuvshuurch bolohgui
tender ni shudraga bsan bol mongol company ch avch chadah bsan bh, harin tegeegui n todorhoi
4 jil daraalj geree avch bgaa gj sonsohod ch shok, yamar ch ursulduun baihgui yum bna
Ene bugdiig ni social deer delgeed yarih heregtei, yamar negen ni ATG-d ogch meduuleh heregtei
shilen dans bhgui, il tod bhgui, bugd l nuuts geree, ene bol 2025 ond bish 2000 onii togtoltsoo
ene medee garahaar jaahan hudlaa shig sanagdsan ch, delgerengui unshaad harhad bugd logic taarj bn
Yaponchuud ch gej, manaihan ch gej, bugd neg saikhan geree hiij mungu iddeg ajil l bna
NUBIA-d ajillaj bgaa humuus bugd medej bgaa baih, gehdee darga naraa aij duugui bgaa l bh
Энэ асууд�##� ил болоод байгаа нь сайн хэрэг, гэхдээ цаашдаа ш�##�гахгүй өнгөрөөвөл утгагүй болно
Gereeliin ohin gj unen bol ene bol tom hergiin undes, TEG hurtel holbogdoh hereg garna
ТЕГ-ын дарга асны(Гэрэл) охин гэдэгт хамаг учир байна дөө. Энэ нөхөр нэг үе асууд�##�тай гээд яригдаж байгаад таг болсон, д�##�д ороод идэж байгаа юм байна дөө. Орос, төвөд, хятадын эрлийз хурлийз... 40к-ынхан сайн мэднэ дээ.
Haa saigui neg bol mongolooo tonon deeremdeh Mongol, neg bol niilj gadniihantai ugsen
Iddeg boljeee
Niseh buudliin managment ni yaponchuud ajluuldag tegheer yaponchuud ni yaponchuudaa l songood bga gsen ug yum bishuu
Ene company chn odoo olon ulsiin jishig buudliig hamgiin hurdan sain bariad ogsn company shdee. Mongoliin mundag engineer sanhuugiihen bugd ajillasan. Sonin2 yum bnga bichij harluulah geed yahawdee
Бьюлдинг??? Дура минь ээ ингэж дуудахгүй ш дэ хахахахахаха
Гэрэл ч Занданшатарын хүн л дээ
Ийм аргаар сүүлийн хэдэн жил олон гадаад хөрөнгө оруулагч компаниудыг хөөж гаргасан. Шинэ нисэх буудлын үйлчилгээний туслан гүйцэтгэх компаниуд 1 ээр тогтохгуй, олон байдаг байх. Хөдөлмөрлөж, татвараа төлсөн бол асууд�##� байхгуй, татвар төлөгчдөөс хулгайлсан мөнгө биш.