Улс төрийн мэдээ

Б.Цэнгэл: Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн зээлсэн 61.8 сая ам.долларыг хувьцаа гаргаж, Хөгжлийн банкны өрийг төлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэл хийлээ.

"Хөгжлийн банкин дээр 1.3 тэрбум төгрөгийн өр  төлбөрийн асуудал байгаа. Хураагдах объектуудыг үзэж танилцсан. 2.3 тэрбумын өрийг барагдуулсан. Томоохон үийн дүнтэй өр төлбөрийг барагдуулахаар аижллаж байна. Тухайлбал, 61.8 сая ам.долларыг Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр зээлснийг хувьцаа гаргаж, Хөгжлийн банкинд шилжүүлэн төлүүлэх замаар төлүүлэхээр Засгийн газарт оруулж, шийдвэрлэнэ.

Мөн царцаад зогссон Гантиг вилла барилгад холбогдох байгууллагуудаар үнэлгээ хийлгэсэн. Ингээд ипотекийн журмаар гаргаж борлуулахаар ажиллаж байна. 540 айлын "Шинэ айл" орон сууц ашиглалтад орохгүй удаад байсныг нийслэлтэй хамтран явуулж, Хөгжлийн банкны өр төлбөрийг төлүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ багш, эмч нарт ипотекийн зээл хэлбэрээр олгуулах асуудлыг судална.

Мөн нийгмийн даатгалын зургаа орчим тэрбум төгрөгийн өр буюу эзэн холбогдогч нь нас барсан, татан буугдсан зэрэг нөхцөл үүссэн дээр ажлын хэсэг ажиллуулж байна. Энэ өр төлбөрийг шийдэх гарц гаргалгааг танилцуулсан бөгөөд хүчингүй болгож, буцаан өрийг барагдуулна.

Шинэ яармаг хорооллын хувьд 86 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр яригдаж байгаа. Нийслэл зарж борлуулсны дараа Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулна. АСА циркийн хувьд 3 жилийн хугацаатай менежментийн хувьчлал хийсэн. Тухайн үед хэд хэдэн газрууд саналаа өгсөн байдаг. Гэхдээ анхны үүрэг, чиглэлээр нь ажиллуулах үүрэгтэй. Зориулалтын дагуу ажиллахгүй бол эргэж харах хууль эрх зүйн боломж байгаа.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эгэл
Эгэл

Төрийн өмчийн Цэнгэл өвгөнд : Хөтөлийн дампуурсан компаний өрийг хувьцаа гаргаж төлүүлнэ-тэр хувьцааг мөнгөөрөө авах хүн олдох уу-маанаг гайхал вэ

Холбоотой мэдээ

Back to top button