Нийгэм мэдээ

Өнөөдрөөс эхлэн нөөцийн хонины махыг гулуузаар нь худалдан борлуулах таван цэгтэй танилц

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхлээд буй. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр өнөөдрөөс/2026.02.02/ эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах таван байршилд зохион байгуулахаар болжээ. Ингэснээр иргэд хонины нэг килограмм махыг 13,000 төгрөгөөр тооцож гулуузаар нь авах боломжтой аж.

  1. Их наяд плаза гадна талбай
  2. Тусгаар тогтнолын талбай
  3. Жуковын талбай
  4. Драгон төв
  5. Байгаль эх цогцолбор гэсэн таван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах юм байна.

Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгж 5,016 тонн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэжээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button