НИЙГЭМ

БХБЯ: Түрээсийн орон сууцыг өмчилж авах боломжтой

Барилга, хот байгуулалтын яам салбарынхаа үйл ажиллагааг тайлагналаа. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б. Мөнхбаатар, төрийн нарийн бичгийн дарга С. Магнайсүрэн болон газар, хэлтсийн дарга, харьяа байгууллага, агентлагийн удирдлагууд, төслийн зохицуулагч нар оролцов. Салбарын сайд “Барилга, хот байгуулалтын салбар бол Монгол Улсын бүтээн байгуулалтын гол талбар. Нийгэм, эдий н засгийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлдэг. Манай улсын барилгын салбар зах зээлийн давлагаа, эдийн засгийн хямралын үед хүнд нөхцөлд орж байсан ч эдийн засаг сэргэхийн хэрээр салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжиж хямралаас гарч эхэлсэн” гэв.

Барилгын материалаа дотооддоо үйлвэрлэдэг болжээ

Барилгын материалын үйлдвэрлэлд сүүлийн таван жилд 350 гаруй жижиг дунд үйлдвэр шинээр орсноор орон сууцны барилгад өргөн хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн материалын 70 хувийг лотооддоо үйлдвэрлэх боломжтой болжээ. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн үйлдвэрлэл зургаа дахин, бетон зуурмагийн үйлвэрлэл дөрөв дахин, тоосггоны үйлдвэрлэл 1.5 дахин, хөнгөн бетоны үйлдвэр хоёр дахин бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн байна. 2018 оноос эхлэн цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цементийн импортоо зогсоон цаашид экспортлох боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн Барилгын дулаалгын материалыг дотоодын хэрэгцээний 40  хувийг импортоор хангадаг байсан бол одоо 100 хувь бүрэн хангаж эхэлсэн байна.

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлэв

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулж ипотекийн зээлийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ одн 9000 орчим иргэнд жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгох боломж бүрдээд байгаа аж.

Түрээсийн орон сууцыг өмчлөх боломжтой

“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т нийслэлд  16 мянган айл, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэхээр төлөвлөжээ. Энэ онд Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, зургадугаар сард ашиглалтад оруулжээ. Нийслэлд Буянт-Ухаа хорооллын 972 орон сууцыг түрээсийн орон сууцаар ашиглахаар Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсэн. Түрээсийн орон сууцны санд 3000 айл байгаа юм байна. Түрээсийн орон сууцны шинэчилсэн журамд түрээслэгч байраа өмчилж авах хоёр заалт тусгасан. Иргэд түрээсийн төлбөр дээрээ сар бүхэнтодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлөөд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэн ипотекийн зээлээр байраа авч болох аж. Мөн таван жилийн хугацаанд байрны төлбөрөө төлөөд түрээсийн байраа өмчилж авч болно. Иргэд түрээсээр амьдарч байгаа байраа өмчлөх хүсэлт ирүүлсэн бол түрээсийн төлбөрөөс 70 хувь чөлөөлж байгаа юм байна.

Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж дуусгана

“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байгаа аж. Түүнчлэн энэ ондоо багтаан лагийг үнэргүйжүүлж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү үндсэн барилга байгуулмжийн ажлыг гурван жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөжээ. Мөн хуримтлагдсан хур лагийг халдваргүйжүүлэх, суллах, лагийг бордоо болгохоор ажиллаж байна.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button