“Байдрагийн УЦС" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Уг хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын үед нэгдсэн сүлжээний горим тохируулгад оролцох, импортын эрчим хүчийг орлох, эрчим хүчний хангамжийг сайжруулна хэмээн тайлбарлаж буй. Энэхүү УЦС нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан суманд баригдах бөгөөд 30 МВт хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.
“Алсын хараа-2050” болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 181-р тогтоолд тусгасан уг төслийг Эрчим хүчний яамнаас 2025 онд санаачилж байсныг төр, хувийн хэвшлийн түншлэлээр урьдчилсан үнэлгээ хийж, хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзсэн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бизнесийн ажилд төр оролцох ямар ч шаардлагагүй!!! Гүйх нохойнд гүйхгүй нохой саад!!!
Хэзээ вэ,2040 онд уу?,та нарын ажиллах хурд иймэрхүү төсөлд хамгийн багадаа ~15-18 жил зарцуулж байгааг тооцвол