Аймгийн Засаг даргын эрхийг нэмэгдүүлж Нарансэвстэйд халдах зорилготой хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулав
О.Амгаланбаатар тэргүүтэй 10 УИХ-ын гишүүний өргөн мэдүүлсэн ердөө дөрвөн зүйл бүхий аймгийн Засаг даргын эрх хэмжээг нэмэгдүүлэх агуулгатай хуулийн төслийг ТББХ-оор хэлэлцэхийг хойшлуулжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрээр халхавчлан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг эрх ашигтай нийцүүлэн хөдөлгөх санаархал явагдаж байгааг эртэмтэн судлаачид хэлж буй. Тодруулбал, уг хуулийн төсөлд дархан цаазат газрын захиргааны даргыг аймгийг Засаг дарга томилдог болохоор тусгаад буй.
Угтаа дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын захиргааны даргыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сонгон шалгаруулж томилдог. Тэгвэл энэ босоо удирдлагын тогтолцоог өөрчилж, хэвтээ буюу тухайн орон нутгйин саналаар томилох нь эрх ашигч сонирхлын зөрчилд автах, аливаа нөлөөнд автах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

Түүнчлэн уг хуулийг Нарансэвстэйн боомтыг нээлгэхээр аймгийн Засаг дарга байх цагаасаа эхлэн хөөцөлдөж, чуулганы танхимд лоббидож яваа О.Амгаланбаатар санаачилж, дагалдуулан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хөндөж байгаа нь олны хардлагыг төрүүлээд буй.
Хууль санаачлагчдын зүгээс У.Отгонбаяр нарын гишүүдээс өргөн барьж батлуулсан ижил нэрт хуулийн зарим заалттай давхардсан тул хуулийн төслийг сайжруулах, эргэн харах шаардлагатай гэж үзсэн тул өчигдөр ТББХ-оор хэлэлцэх асуудлаас хасуулсан байна. Иймд байнгын хорооны дараагийн хурлаар орж ирэх нь.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нутгийн өөрөө удирдах ёс гэж хэт хавтгайруулсанаар хамаг газар нутгаа харийнханд эзэмшүүлсэн шүү. Зогсоох хэрэгтэй
ODOO ENE SHUNALAA ZOGSOOGOOCH DEE ARDCHILSAN NERTEI LUIVARCHDAA ALTNII TOLOO UHEHNEE HUURNUUD HOICH YED YLDEE ESVEL BUH ARD TYMNEES ASUUYA TA 10S BISH
БНХАУ н тавиул гарал үүсэл нь тодорхойгүй энэ сонин нөхөр үнэхээр эргүү дагз пязда байна аймгийн засаг ноёдын эрх мэдэл багадаад байна уу? харин ч лаларуудыг хязгаарлах хэрэгтэй. Энэ нөхөр Говьалтайд ноён байхдаа сонгуульдана гээд цаад хятад эзэддээ Наравсэвстэйн боомтыг нээж өгнөө мөнгөө л өгчих би бол зүгээр л нээлгэнэ гэж амлалт өгсөн гэж харагдаж байна.Эргүүлэн татаж хятадуудаар нь нухуульяа лаларыг хятадууд хүнд зүгээр нэг мөнгө өгөөд алддаг эргүү маанагууд биш энэ нөхөр их хуралд орж ирсэн цагаасаа Наравсэвстэй гэж солиороод шөнө унтахдаа хэлж өглөө сэрэхдээ хэлдэг болсон байна.Иймэрхүү мудакуудын нэг гайтай лайтай тал нь хэтэрхий их хувийн амбицтай түүнийхээ төлөө хөндлөн хэвтээд гутал долоох бол юу ч биш болдгоороо мааш хоруу чанартай.Нутагтаа маш нэр муутай харахаас хүйтэн царайтай маанагдуу төрхтэй энэ тэнэгээ Говьалтайхан аваачээ хотод энэ нөхөр илүүдээд байхад даа
ок
Амгаланбаатрыг эргүүлэн татая