Гадаад мэдээДЭЛХИЙ

“UEFA”: “FIFA” уучлал гуйсан ч гэсэн ДАШТ-ийг бойкотолж болно

Европын хөлбөмбөгийн удирдах байгууллага “UEFA” пүрэв гарагт /2026.08.06/ мэдэгдэл хийхдээ “FIFA ” уучлал гуйсан ч гэсэн зохион байгуулах тэмцээнүүдийг нь бойкотолж болно гэжээ.

Тодруулбал “UEFA” мэдэгдэл хийхдээ “UEFA-гийн холбоод FIFA-гийн тэмцээнд оролцохгүй байхыг нөхцөлийг маш тодорхой хэлсэн. Нэгт, томоохон тэмцээнүүдийг зарах төлөвлөгөөгөө зогсоох, хоёрт хөлбөмбөгийг ийм байдлаар гутаан доромжлох оролдлого дахин хэзээ ч гарахгүй гэсэн баталгаа өгөх ёстой. Эдгээр нөхцөлийг хангаагүй” гэсэн байна.

“FIFA”-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино ДАШТ гэх мэт тэмцээний тодорхой хувийг хөрөнгө оруулагчдад худалдахаар төлөвлөж байсан юм. Тодруулбал “FFE” нэртэй охин компани “FIFA” үүсгэж, хөлбөмбөгийн ДАШТ зэрэг тэмцээнийг зохион байгуулах эрх олгох байсан юм. “FFE”-гийн 20 хувийг Жошуа Кушнер гэх мэт хөрөнгө оруулагчдад зарах байдлаар 4.2 тэрбум ам.доллар босгохыг Инфантино хүсэж байжээ. Жошуа Кушнер бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнерын дүү юм.

Энэхүү төлөвлөгөө нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул Инфантино арга байхгүйн улмаас ухралт хийсэн билээ. Тус шийдвэртэй холбогдон үүссэн хямралын улмаас “FIFA” лхагва гарагт /2026.08.05/ хуралдсан байна. Хуралдааны дараа “FIFA” мэдэгдэл гаргахдаа удирдах зөвлөл Инфантиног бүрэн дэмжиж байгаа гэж мэдэгдсэн.

Тэрхүү уулзалтын талаар “UEFA” мэдэгдэл гаргахдаа “Өчигдрийн мэдэгдлийг FIFA-гийн ерөнхийлөгчийн ажилд авсан хэсэг хүмүүс түүнтэй санал нэг байгаа гэдгээ гаргасан. Тэр хүмүүсийн ажил Инфантиногийн хүслээс хамаардаг тул тэр мэдэгдэл юуг ч өөрчлөхгүй” гэжээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button