Путиний талын нам Төрийн Думд урьд өмнө нь байгаагүй олон суудал авлаа
Украины дайн эхэлснээс хойш оросууд анх удаа Төрийн Дум буюу парламентын доод танхимын гишүүдээ сонгох сонгуулиа өгсөн юм. Тус сонгуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний талын Нэгдсэн Орос нам урьд өмнө нь байгаагүй олон суудал авсан байна. Харин дайныг эсэргүүцсэн мөрийн хөтөлбөр танилцуулсан Яблоко нам нэгэн бүсийн парламентад цөөн суудал авчээ. ОХУ-ын албан тушаалтнууд тус намыг Төрийн Думын жагсаалтад өрсөлдөх эрхийг хассан юм.
ОХУ-ын Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова мэдэгдэл хийхдээ саналын 95 хувийг тоолж дуусахад Нэгдсэн Орос нам 57.83 хувийн санал авсан гэжээ. Өмнөх сонгуулиар тус нам 49.8 хувийн саналаас өссөн үзүүлэлт боллоо. Ингэснээр Нэгдсэн Орос нам 450 суудалтай Думын 355 суудал буюу 80 хувийг эзэмших төлөвтэй байна. Тус нам ийнхүү үнэмлэхүй олонхын статусаа хадгалж, бусад намын тусламжгүй хууль тогтоох эрх мэдлээ хадгалан үлдэв.
Нэгдсэн Оросоос гадна дөрвөн өөр нам Думд суудалтай болжээ. Тэдгээр нь Коммунист нам (13.81 хувь), Либерал Ардчилсан нам (8.98), Шинэ Ард Түмэн нам (7.96 хувь), Шударга Орос нам (5 орчим хувь) юм.
Путин тэргүүтэй ОХУ-ын эрх баригчид энэхүү сонгууль нь Орос нэгдмэл байгааг дайснууддаа харуулсан явдал гэж тодорхойлжээ. Барууны ажиглагчид ОХУ-ыг сонгуулийн авторитар тогтолцоотой, жинхэнэ сөрөг хүчин байхыг зөвшөөрдөггүй гэж үздэг.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.