НИЙГЭМНийгэм мэдээ

Түргэний тэрэгт зам тавьж өгөөгүй жолоочийн жолоодох эрхийг гурван сараар хасжээ

Цахим орчинд энэ сарын 13-ны өдөр “Ослын улмаас хүнд гэмтсэн хүнийг тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөхгүй, зүй бус үйлдэлд гаргаж байна” гэх агуулга бүхий мэдээлэл нийтлэгдсэн. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох, мөн хуулийн 3.8 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сар хасах шийтгэл оногдууллаа.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цагдаа, түргэн тусламж, гал түймэр унтраах тусгай дуут дохиотой тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button