Ирэх даваа гарагт НИТХ авто зам ашигласны төлбөрийн хөнгөлөлт, хотын албан татварын хувь хэмжээг бууруулах асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит IX хуралдааныг энэ сарын 9-нд хуралдуулахаар товлолоо. Тус хуралдаанаар долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан өдрийн тоотой хувь тэнцүүлэн дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцохоор санал гаргажээ. Ингэхдээ COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн тэгш, сондгой дугаарын түр хязгаарлалтад хамрагдсан 14 хоногийг мөн тооцохоор тусгасан байна.
Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үзүүлж буй зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалгын болон авто үйлчилгээний зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулах хотын албан татварын хувь хэмжээг одоогийн 2 хувиас 1 хувь болгон бууруулах тогтоолын төслийг танилцууллаа.
Уг өөрчлөлтийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр санал болгож байна. Ингэснээр үйлчилгээ эрхлэгчид болон эцсийн хэрэглэгчдэд ногдох татварын ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.