Трамп: Америкчууд надаас залхвал би Израил руу явж Ерөнхий сайд болно
Мягмар гарагт /2026.11.03/ АНУ-ын Конгресс завсрын сонгууль явуулахад Ерөнхийлөгч Дональд Трампын Бүгд найрамдах нам өвдөг шороодож, Ардчилсан нам томоохон ялалт байгуулсан юм. Бүгд найрамдах нам үргэлж ялалт байгуулдаг, уламжлалт бэхлэлт гэх Техас, Миссисипи, Канзас зэрэг мужуудад Ардчилсан нам гарсан.
Санал хураалтын орой Трамп “Fox News” агентлагтай утсаар ярилцахдаа “Би нэг зүйл хэлье. Израилд ямар нэгэн шалтгаанаар тусламж хэрэгтэй бол би номер нэг сонголт байх болно. Израилд миний рейтинг 99 хувь байгаа. Итгэмээргүй байгаа биз. АНУ-д хүмүүс надаас залхвал би Израил руу явж Ерөнхий сайд болно. Миний рейтинг 90, бараг 99 хувь байсан. Түүхэнд үзэгдээгүй өндөр үзүүлэлт” гэж хэлжээ.
Сонгуулийн өдрөөс өмнө Трамп Израилын Ерөнхий сайд болох талаар ярьж байсан тохиолдол бий. Тодруулбал тавдугаар сарын 20-нд Жойнт Бэйс Эндрюс баазад сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ Израил дахь рейтинг нь 99 хувь байгаа тул тэд Ерөнхий сайдаар өрсөлдөж боломжтой гэж хэлж байсан юм.
Эх сурвалж: Yahoo News













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг өвгөн шүү.
Энэ эргүү зөнөсөн өвгөн дуугай зайлаасай Америкууд яах гэж энэ мангар хөгшин зүүлгийг сонгосон юм танай энэ мангар өвгөнөөс дэлхий нийт залхаж байна дуугай далд ороод өгөөсэй өөрийгөө магтсан эргүү өвгөн инээдмийн кинонд л тоглох үлдсэн шүү дээ