Улс төрийн мэдээ

СЗХ-ны дарга Т.Жамбаажамцын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь УИХ дэмжсэнгүй

УИХ-ын чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, олонх нь дэмжсэн.

Улмаар тус саналыг УИХ-ын чуулганд танилцуулж, нууц санал хураалт явууллаа. Ингэхэд чуулганд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй тул Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөлсөнгүй.

Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт "ББСБ-ын зээлийн хүү жилийн 60%-д хүрч банк бусын мөнгө хүүлэлт иргэдийг сөхрөөж байгаа тул Санхүүгийн зохицуулах хорооны даргыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн ч гишүүд дэмжсэнгүй" гэв.

Т.Жамбаажамцын хувьд |2025.01.16|-наас СЗХ-ны даргаар томилогдсон байдаг.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button