НИЙГЭМНийгэм мэдээ

2027 оноос Чехэд замын хөдөлгөөн, тээврийн салбарт хэрэгжих өөрчлөлтүүд

2027 оноос Бүгд Найрамдах Чех Улсад замын хөдөлгөөн, тээврийн салбарт хэрэгжүүлэх зарим өөрчлөлт, зохицуулалтын талаар мэдээлж байна.

Үүнд:

Чех Улсад хурдны зам ашигласны төлбөрийг инфляц болон авто замын бүтээн байгуулалтын зардлын өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлж ирсэн зохицуулалтыг өөрчилж, 2027 онд төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй, одоогийн түвшинд хэвээр үлдээнэ. Түүнчлэн нэг өдрийн цахим зөвшөөрөл нь зөвхөн тухайн өдрийн 00:00 цаг хүртэл хүчинтэй байдаг бол шинэ зохицуулалтаар хүчинтэй болж эхэлсэн цагаас хойш бүтэн 24 цагийн хугацаанд ашиглах боломжтой болох юм.

Чех Улсад таксины жолоочоор ажиллах гадаадын иргэдээс чех хэлний мэдлэг болон тухайн орон нутгийн зам, байршлын талаарх мэдлэгийг шалгах зохицуулалт шинээр нэвтрүүлэхээр болжээ. Шалгалтын агуулга, хэлбэр, зохион байгуулах журмыг холбогдох орон нутгийн эрх бүхий байгууллагууд тогтоохоор тусгасан байна.

Прага хотод автомашин жолоодож буй иргэдэд зориулсан мэдээлэл автомашины зогсоолын төлбөр төлөх, нийтийн тээврийн чиглэл, цагийн хуваарь болон зорчих боломжуудын талаар мэдээлэл авах, автомашин, унадаг дугуй түрээслэх зэрэг үйлчилгээг нэг дороос ашиглах боломжтой Citymove аппликейшныг танилцуулжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button