НИЙГЭМНийгэм мэдээ

“Монгол бахархал”-ын өдрөөр 102 хүнийг эрүүлжүүлжээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархал”-ын өдөр (2026.11.10) цагдаагийн байгууллагад иргэдээс нийт 2028 дуудлага, мэдээлэл иржээ.

Цагдаагийн ерөнхий газрын 102 дугаарт ирсэн хоногийн мэдээгээр 718 зөрчил бүртгэгдсэн бол гэмт хэргийн шинжтэй 127 дуудлага мэдээлэл ирснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77, гэр бүлийн хүчирхийллийн 87, хулгайлах гэмт хэргийн 23 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн 102 хүнийг эрүүлжүүлж, 9 хүнийг баривчилсан байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийг архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button