НИЙГЭМ

Нийтийн тээврээр нийтээрээ зорчихоор халдвар улам тархах эрсдэлтэйг УОК тооцсон уу

Коронавирусийн халдвар дэлхий даяар тархан, аюулын харанга дэлдэж буй өнөө цагт иргэд олноороо цугларахгүй, аль болох гэрээсээ гарахгүй байх хамгийн чухал. ДЭМБ үүнийг үргэлж анхааруулж, зарим орон нэг машинд хоёроос олон иргэн зорчихыг хориглоод буй. Цаг үе ийм эгзэгтэй байгаа, Монголд халдвар тархахгүй гэх баталгаагүйгүй байгаа өнөө цагт УОК нэгэн ШИЙДВЭР гаргасан нь ихэд шүүмлүүлж байна.

https://www.facebook.com/588990477781350/videos/3077976852253407/

Тэд даваа гаргаас автомашинуудыг тэгш, сондгой дугаараар нь хөдөлгөөнд оролцуулан, үүнийгээ улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон нь араасаа их эрсдэл дагуулах эрсдэлтэй. Хэдийгээр замын хөдөлгөөний ачаалал буурах ч нийтийн тээврээр иргэд олноороо зорчин, жинхэнэ бөөгнөрөл тэнд үүснэ.

Иргэд машин нь явахгүй өдөр ажилдаа, гадуур нийтийн тээврээр эсвэл таксигаар явахаас өөр аргагүй. Гэтэл нийтийн тээврээр иргэд олноороо зорчин, шахцалдаж явахаар коронавирус тархах эрсдэлийг улам нэмэх бус уу.

Нөгөө талаар Монголд хувиараа таксинд явдаг хүн хэчнээн олон билээ. Такси барихаар гараа өргөхөд хэн дуртай нь ирээд зогсоно. Тухайн таксины жолоочийн эрүүл, халдваргүйг хянах тогтолцоо Монголд байхгүй. Энэ хэрээр халдвар тархах эрсдэл нэмэгдэн, иргэд эрсдэлд орно гэсэн үг.

Дэлхий даяар иргэдийг олноороо бөөгнөрөхгүй, хоёр метрээс ойр зайнд ойртохгүй байхыг анхааруулсаар байхад ийм шийдвэр гаргасан УОК эрсдэлээ сайн тооцсон уу.

Коронавирусийн халдвар анх тархсанаас хойш Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ, МХЕГ-ын алба хаагчид борви бохисхийх чөлөөгүй ажиллан, унтах нойр, идэх хоолоо умартан зүтгэсээр өдий хүрсэн. Тэгснийх нь л хүчинд Монголд харьцангүй цөөн халдварын тохиолдол бүртгэгдээд буй. Энэ олон хүний уйгагүй хөдөлмөр, ажлын үр дүнг Улсын онцгой комиссын уялдаагүй, цаг үеэ мэдрээгүй шийдвэр баллаж мэдэх нь.

НЭМЭЛТ: УОК-ын Шуурхай штабаас гаргасан мэдэгдлийг Засгийн газар, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан, Тээврийн цагдаагийн албанаас үгүйсгэн, эцэслэн гараагүй шийдвэр гэж мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button