Нийгмийн

“Элийрэгч” Ц.Уянга нар Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулахаар ҮХЦ-д ханджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж иргэн Ц.Уянга, Э.Одбаяр тэргүүтэй иргэд, ТББ, улс төрийн намууд Үндсэн Хуулийн Цэцэд ханджээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль санаачлан батлуулсан нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар тогтоосон үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарахгүй зүйлээр Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл баримтлалд халдсан үйлдэл болсон хэмээн үзжээ.

Шүүхийн хараат бус бие даасан байдлыг алдагдуулж, шүүх, хуулийн байгууллагад нөлөөлөх замаар улс төрийн зорилгоор иргэдийг хэлмэгдүүлэх нөхцөл хэдий нь бий болсны тодорхой жишээ нь Монгол улсын ерөнхий сайд асан М.Энхсайханыг барьж хорьсон асуудал хэмээн тэд үзэж буй ажээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амжилт залуус аа

Zochin
Zochin

Жэнког дэлхийгээс зайлуулах хэрэгтэй

зочин
зочин

Энэ ч хагас галзуурсан эмэгтэй юм..

Зочин
Зочин

ene balai khuuhen odoo boli. nogoo enkhsihan ni yapon tunshee luivardsan hereg ni ilersen gesen ene bas yamar neg no-toi l baigaa

Холбоотой мэдээ

Back to top button