ДЭЛХИЙ

Ким Кардашианы брэндийн амны хаалт зарагдаж эхэлсэн даруйдаа дуусжээ

Ким Кардашиан Уэст коронавируст цар тахлын эсрэг аянд нэгдэж хувийн дотуур хувцасны брэндээрээ дамжуулан амны хаалт үйлдвэрлэжээ.

Түүний “Скимс” брэндийн үйлдвэрлэсэн амны хаалтыг бүтэн өдрийн турш зүүх боломжтой гэнэ. Яг л дотуур хувцас шиг сунамтгай, амьсгалдаг материалтай, дахин ашиглах боломжтой аж. Шинэ загварын амны хаалтаа сэнд, клей, сиенна, какао, оникс гэсэн таван өнгөний сонголттойгоор үйлдвэрлэж, бямба гарагаас /2020.05.16/ эхлэн худалдаанд гаргажээ. Тус брэндийн амны хаалт 8 ам.долларын үнэтэй.

https://www.instagram.com/p/CAQTJZplceK/

Хачирхалтай нь, Ким Кардашиан Уэст шинээр амны хаалт үйлдвэрлэсэн гэдгээ Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа борлогдож дууссан байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button