СПОРТ

Туялзуур сэлэмний дасгалжуулагч Г.Халиунаа АНУ-д боловсрол эзэмшинэ

Г.Халиунаа АНУ-д боловсрол эзэмшинэМҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдөр туялзуур сэлэмний “Warriors fencing” клубийн дасгалжуулагч Г.Халиунаатай хамтран ажиллах хариуцлагын гэрээг үзэглэлээ.

Г.Халиунаа нь МҮОХ-ноос энэ оны гуравдугаар сарын 04-нд Монголын спорт холбоодуудын дунд зарлагдсан ОУОХ-ны эв санааны нэгдлийн тэтгэлэгт дасгалжуулагчын сургалтад сонгогдосон байна. Ингэснээр тэрбээр АНУ-ын Делаваре их сургуульд хагас жилийн турш цахим болон танхимын сургалтад суралцах юм. Түүний сургалт ирэх аравдугаар сард эхлэх бөгөөд 2021 оны гуравдугаар сард дуусах юм. Улмаар 2021 оны аравдугаар сард Швейцарийн Лозанн хотноо сэдэв хамгаалах шалгалтаа өгөхөөр болжээ.

Түүнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр дасгалжуулагч Г.Халиунаад амжилттай суралцаж төгсөөд туялзуур сэлэмний спортод тууштайгаар ажиллаж, энэ спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулхыг хүсч байгаагаа хэллээ. Г.Халиунаа 2015-2019 онуудад туялзуур сэлэмийн хүнд сэлэмийн төрөлд Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадамд тамирчнаар оролцож байсан. Мөн тэрбээр Монгол улсаас гадаадад дасгалжуулагчаар ажилласан туялзуур сэлэмний анхны багш юм.

Тэрбээр БНХАУ-ын Уши хотын ахлах сургуулиудын шигшээ багт ажиллаж байжээ. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт Монголын туялзуур сэлэмний холбооноос дурсгалын сэлэмийг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ гэж МҮОХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-09-08 15:44

Туялзуур сэлэм гэдэг буруу байх аа. Цавчидаг биш чичдэг, бүлдэг спортын хэрэглэл шүү дээ. Бүлдэг зэвсгийг жад, цавчидагийг нь сэлэм гэдэг. Тийн учирт туялзуур жад гэвэл зөв болов уу? ! Огтолдоггийг зүгээр л хутга, харин бүлдэгийг нь чичлүүр хутга гэдэг. Анатолий Рыбаковын "Чичлүүр хутга " гэдэг нэн ч сонин романыг уншаагүй хүүхэд бараг байхгүй болов уу? ! Санацгаая даа.

Холбоотой мэдээ

Back to top button