ШӨХТГ-аас “Сүү” ХК компанид шаардлага хүргүүлжээ

ШӨХТГ, Татварын ерөнхий газар, МХЕГ, Гаалийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүстэй хамтран “Сүү” компани сүү, сүүн бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхэд шалгалт хийж, холбогдох гэрээ материалтай танилцах уулзалтыг зохион байгууллаа.
Шалгалтаар бүтээгдэхүүний үнээ 100 төгрөгөөр нэмсэн “Сүү” компанийн удирдлагад үнээ буулгахыг шаардсан шаардлагыг хүргүүлсэн байна. Уулзалтад оролцсон тус компанийн төлөөлөл:
"Сүү бэлтгэн нийлүүлэгчдээсээ авдаг сүүний төлбөрөө энэ сарын 1-нээс 100 төгрөгөөр нэмсэн учраас бүтээгдэхүүний үнээ өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн. Малчид, фермер эрхлэгчдэд сүүний урамшуулал сүүлийн хоёр жилийн хугацаанд олгогдоогүй. Мөн өвс, тэжээлийн үнэ нэмэгдэж байгаа. Тухайлбал өнгөрсөн жилийн өдийд фермер эрхлэгчид хадлангийн салаан дээрээс нэг боодол өвс 2500-3500 төгрөгөөр авдаг байсан бол одоо 5500-6000 төгрөгт хүрсэн” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ өвс, тэжээл үнэтэй болж байгаа ш�##�тгаан нь м�##� ихдээд тэгж байгаа юм аа. Мах болгож зарахад хямдхан хайран байгаа учираас тэр. Ууг нь монгол м�##�нууд байг�##� дахь өвсөө идээд арчилгаа бага байдаг. Ялтачгүй их болоод бэлчээр омсдоод тэжээл хэрэгтэй болж байгаан.