СПОРТ

Л.Отгонбаатар түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ

Цэргийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадам өчигдөр “Алдар” спорт хороонд болж, 256 бөх зодоглов. Эл барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, аймгийн заан Л.Отгонбаатар түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ.

Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Их шөвөгт Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аваргууд” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Бадрах, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт  хороо, “Завхан” дэвжээний бөх аймгийн заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.

Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, сумын заан Н.Амарсайхан, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, сумын заан Г.Эрдэнэтогтох нар Цэргийн начин цол хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button