НИЙГЭМ

Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдлээ

Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орж буйг нотолсон Батламж жуух бичгийг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанад гардуулав. Ингэснээр Монгол Улс  хэлэлцээр нэгдэн орж буй долоо дахь улс боллоо. 

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр тус хэлэлцээрийн оролцогч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж эдийн засгаа төрөлжүүлэх, бүс нутгийн интеграцын үйл явцад идэвхтэй оролцоход чухал ач холбогдолтой Байнгын төлөөлөгч А.Төмөр тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ дурдав.

2021 оны  нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэх хэлэлцээрийн дагуу гишүүн улс руу хийх бараа бүтээгдэхүүний экспортод тарифын хөнгөлөлт эдэлнэ. Тус хэлэлцээрийн оролцогч болох БНЭУ, БНХАУ, БНСУ, Шри Ланка зэрэг улсын төлөөлөгчид “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орж буйд баяр хүргэж, худалдаагаа өргөжүүлэхэд хамтран ажиллахаа мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button