НИЙГЭМ

Цагдаа нар руу гал нээсэн этгээдэд ял оноолоо

Лос-Анжелес хотод энэ сарын 12-ны өдөр Африк-Америк гаралтай Дэонтэ Ли Муррэй машин дотроо байсан хоёр цагдаагийн ажилтан руу гал нээсэн юм. Түүний халдлага хийж буй бичлэг сошиал медиагаар тарж олон нийтийн уур уцаарыг ихээхэн хүргэсэн билээ.

Халдлагад өртсөн цагдаа нар нь 31 настай эмэгтэй, 24 настай эрэгтэй хүмүүс байжээ. Эмэгтэй цагдаа эрүү болон гартаа бууны шарх авсан. Харин эрэгтэй цагдаа нь дух, гар болон алгандаа шархаджээ. Бэртсэн цагдаагийн ажилчид эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн үйлчилгээ авчээ.

Харин хэрэгтний шүүх хурал өнгөрсөн лхагва гарагт (2020.09.30) болж, хүн амины хэрэг үйлдэхээр завдсан хэргээр ял сонссон байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-10-01 11:14

АНУ-д гэмт хэргийг 12 хоногийн дотор ш�##�гаад шийдчихдэг, манайд ЗТ-ийн яаманд гарсан хэргийг 3 жил мөрдөөд ш�##�гаад л байдаг чанарын ялгаа их байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button