НИЙГЭМ

ХҮН-ын гишүүд Үндсэн хуулийн цэцэд хандлаа

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн байсан ХҮН-ын 27 гишүүнийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул Сонгуулийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу тэднийг сонгуульд өрсөлдөх ямар ч боломжгүй гэдэг тайлбарыг албаны хүмүүс өгч буй.

Тэгвэл өнөөдөр /2020.10.01/ нэр дэвших эрх нь түдгэлзсэн тэдний 27 гишүүдийн төлөөлөл Үндсэн хуулийг цэцэд хандлаа. Тус намын хуулийн асуудал хариуцсан нарийн бичиг Д.Үүрцайх:

“6.1 гэдэг заалт нь ийм, тийм хугацааны өмнө бүртгүүлсэн нам л сонгуульд оролцож болно гэдэг агуулгатай. Энэ нь үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц удаа дараа гаргаж байсан. Иймд нэмэлт нотлох баримт цуглуулах, хэлэлцүүлэг хийх шаардлага үгүй гэж үзэж байна.  Улс төрийн хуйвалдаан хийж, шүүхээр ийм шийд гаргуулчхаад сонгуулийн үр дүнг бүхэлд нь буруу болгоход нөлөөлсөн энэ үйл явдлыг хурдан шийдвэрлэж өгөөч, тэгэх ч байх гэж найдаж байна хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандлаа” хэмээн ярилаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button