УЛС ТӨР

ТАНИЛЦ: “Найрамдал”-д газар эзэмшдэг 62 иргэн, ААН-ийн дунд С.Эрдэнэ, Б.Хурц, Ж.Энхбаяр нар бий

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Найрамдал” зусланд 100 гаруй ААН газар эзэмшдэг тул цэгцэлж, цуцална гэх сүржин мэдэгдэл хийж байв. Эрх мэдэлтнүүд хуваагаад эзэмшчихсэн хүүхдийн зуслангийн газрыг эргүүлэн олж авна гэдгээ зарласнаас хойш яг 1.5 жил өнгөрчээ. Харамсалтай нь хууль бус газар олголтын асуудал өдгөө хүртэл цэгцэрч, шийдвэрлэгдэж амжаагүй хэвээр байна.

Ийнхүү мэдэгдэл хийхтэй зэрэгцэн олон нийтийн сүлжээгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАХН-ын дарга Н.Энхбаяр, У.Барсболд, БОНХ-ийн сайд асан Д.Оюунхорол нар газар эзэмшдэг гэх нэрсийн жагсаалт цацагдаж байлаа. Гэвч хуурамч болох нь батлагдсан.

Улмаар дөрвөн сарын дараа буюу 2019 оны есдүгээр сарын 20-нд хууль бусаар олгосон 24 зөвшөөрлийг цуцалсан. Үлдсэн 69 газрыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хяналт шалгалт хийлгүүлэхээр шилжүүлсэн.

Одоогийн байдлаар Найрамдал зусланд газар эзэмшдэг эрх бүхий 62 иргэн, ААН байсаар байгаа юм.

Тэдний дунд С.Эрдэнэ, Б.Хурц, Ж.Энхбаяр, С.Төмөр-Очир, С.Энхцэцэг гэх мэт хүмүүсийн нэрс байгаа нь анхаарал татсан юм.

Бидэнд олдсон нэмэлт мэдээллээр, ОУХН зуслангийнхан улсын тусгай хамгаалалт бүхий газарт газар эзэмшиж буй доорх эрх бүхий 62 хүний газрын зөвшөөрлийг цуцлуулахаар шүүхэд хандаад байгаа аж.


  • С.Эрдэнэ /АН-ын дарга асан/

Тухайн зуслангийн бүсэд “Молор констракшн” ХХК 143 айлын орон сууц барьсан. Улмаар 2014 онд ОУХН зуслантай Молор трейд компани 150 айлын орон сууц бариулах гэрээ байгуулсан байдаг. Тус хоёр компанийг үүсгэн байгуулагч нь С.Эрдэнийн ээж юм. Эдгээр нь Үндэсний аудитын газрын тайланд дурдагдсан байдаг.


  • Батын Хурц /ТЕГ-ын дарга асан/

ТЕГ-ын дарга асан Б.Хурц эхнэрийн хамтаар Найрамдал зусланд газар эзэмшдэг байв. Тэрээр 2016 онд Дүүргийн засаг даргын захирамжаар 627м.кв газар бүхий зуслангийн газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшжээ. Харин түүний эхнэр Ү.Сарнай 2015 онд НЗД-ын захирамжаар мөн л тус зусланд газар авчээ. Харин 2019 оны есдүгээр сард Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Найрамдал зусланд хууль бусаар олгосон 24 зөвшөөрлийг цуцалсны нэг нь түүний газар эзэмших эрх байжээ.


  • Жадамбын Энхбаяр /УИХ-ын гишүүн асан/

Гишүүн асан тэрбээр 2007 онд НЗД-ын захирамжаар 700м.кв бүхий зуслангийн газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшжээ. Тухайн газартаа гурван давхар хаус сүндэрлүүлсэн байгаа юм.


  • Санжбэгзийн Төмөр-Очир

УИХ-ын дарга асан, Боловсролын сайд асан өдгөө Японы Оберлин Их сургуулийн зочин профессороор ажиллаж буй, Философийн ухааны доктор /Рh.D/, профессор Санжбэгзийн Төмөр-Очир мөн газар эзэмшигчдийн жагсаалтад буй. Тэрээр 2006 онд ТӨХ-ны 569 тогтоолоор, 2007 онд НЗД-ын 612 захирамжаар тус тус 5 жилээр 700м.кв газар эзэмших эрх авч байжээ. Газар эзэмших эрхийн гэрээ дутуу, хугацаа дууссан гэсэн зөрчилтэй байсаар байна.


  • С.Энхцэцэг /ГХЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга асан/

5660483 регистрийн дугаар бүхий “Шинэ хужирт” компани Найрамдлын хашаан дотор сувилал барьж буй. Сувилал баригдаж буй Найрамдал зуслан дахь газар эзэмшлийн эрхийг анх 2014 онд С.Энхцэцэг, М.Төмөрбаатар, М.Занданбат гэсэн хүмүүсийн нэр дээр олгож байж. Харин 2019 онд тухайн үеийн НЗД С.Амарсайханы захирамжаар Шинэ хужирт компанид газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлжээ.

Тус компанийн хувь эзэмшигчдээр:

Т.Пүрэвхатан /Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга асан Б.Ууганбаярын эхнэр/

С.Энхцэцэг /ГХЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга асан/

О.Цэцэгбал /Эл компанийн гүйцэтгэх захирал нь бөгөөд Өвөрхангайд Сэмжид Хужирт гэх сувилал ажиллуулдаг/

Ц.Ганболд /Ховд аймгийн цагдаагийн газар нэгжийн даргаар ажиллаж байсан/

Тэгэхээр С.Амарсайханы тушаалаар Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар томилогдсон Б.Ууганбаяр эхнэрийнхээ хувь эзэмшдэг компанид газар авч өгсөн гэдэг нь тодорхой харагддаг. Б.Ууганбаярын эхнэр Т.Пүрэвхатан ч С.Амарсайханы Оюуны Ундраа группт ажиллаж байсан холбоо сүлбээтэй нэгэн юм.


Найрамдал зусланд газар эзэмшиж буй 62 иргэн, ААН-ийн жагсаалт:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-07 08:22

Найрамд�##�д иргэн бүрт газар олго хаха

ДУТУУ мэдээ
ДУТУУ мэдээ
2020-10-07 08:26

НАЙРАМДАЛД улаан толгойн зүүн т�##�д 2-3 км урт үргэлжлэх БЯМБАЦОГТ гишүүний газар байгаа. ТОМ хашаатай. ИРГЭД тэр хашааг тойрч чадв�##� ууланд гарах боломжтой. ИХ шударга ёс ярьдаг УИХ ын гишүүн энэ газраа иргэдэд хувааж өгөх байлгүй.

Эрдэнэ
Эрдэнэ
2020-10-07 08:32

бүгдээс нь газрыг нь хураа

андуу мэдээ
андуу мэдээ
2020-10-07 10:39

700га гэвэл тари�##�ангийн маш том т�##�бай болох ёстой 700м2 байлгүй пээ хүснэгтдээ тийм л байх шиг бн ингэж �##�д дэлэм �##�даатай мэдээгээ боловсруулж баймаар юмаа

зочин-2
зочин-2
2020-10-07 11:03

Эрх мэдэлтнүүд дураа хүрвэл хэний ч газрыг ямар нэгэн ш�##�таг ш�##�тгаанаар гоочилж өөр зориул�##�таар авч сурсан гарууд шүү дээ. Тэд жирийн иргэд шиг оногдсон газраа авах нь ховор, заав�##� томруулж орчиндоо өөрсдийгөө гайхуулах дүр зургаа харуулдаг зантай. АНУ-д бидний түрээсний байрны хажууд төрийн томхон �##�ба хашиж бсан хүмүүс мэр сэр амьдарч л бсан. Жирийн байх тусмаа иргэд нь хүндэтгэлтэй хандаж байхыг харсан. Манайханд өөрсдийгөө дөвийлгөх өвчин байх шиг.

ЖДҮ
ЖДҮ
2020-10-07 12:02

МАН-Ы ЭНХБАЯРГҮЙ ХУЛГАЙ ГЭЖ АЛГАА

Зочин
Зочин
2020-10-07 15:43
Reply to  ЖДҮ

Харин тийм. Оролцоогүй зүйлгүй гар юм даа

Зочин
Зочин
2020-10-07 15:45

Ж.Энхбаярт оролцоогүй зүйл �##�га гар юмдаа. 5 сангийн хүүгүй шахам зээл + газрын Одоо тэгээд "Шударга" ЕС маань зөвлөхөө болгочихсон байдаг. Одоо тэгээд тавилан л юм даа гээд тавлаж суугаа байх даа

ЖДҮ + 5 сан+ газар
ЖДҮ + 5 сан+ газар
2020-10-07 15:46

Ж.Энхбаярт оролцоогүй зүйл �##�га гар юмдаа. 5 сангийн хүүгүй шахам зээл + газрын Одоо тэгээд "Шударга" ЕС маань зөвлөхөө болгочихсон байдаг. Одоо тэгээд тавилан л юм даа гээд тавлаж суугаа байх даа

Иргэн
Иргэн
2020-10-07 19:43

Монголын нөлөө бүхий танил томоохон компаны хувьцаа эзэмшдэг. Мөн Амьдр�##�ын наад захын хэрэгцээгээ хэд дахин давуулж иддэг , дээрээс нь улсын газарыг хувьдаа авна гэдэг хэзээ ч байж үл болох шударга бус зүйл байна . Хэн хүссэн нь улсын газарыг хувьчлаад байв�##� хууль тогтоомж дээрээс нь улсын мэдэлд юм байх хэцүү цаг үё болж ...

Болд
Болд
2020-10-07 20:07

Ц.Даваасүрэн новш бас гхзар авсан, айн. Яаж ийм юмнаас энэ нөхөр хоцроховдэ.

Зочин
Зочин
2020-10-08 10:18

Капит�##� банкны Ундармаа ч энд хаустай.

Холбоотой мэдээ

Back to top button