НИЙГЭМ

ДАХИН НЭГ АЙЛЧЛАЛ: Японы гадаад хэргийн сайд Мотеги Тошимицү айлчилна

Япон улсын “The Mainichi” сонин гадаад хэргийн саяд Мотеги Тошимицү Монгол Улсад айлчлах тухай мэдээлсэн байна. Айлчлалын хүрээнд манай Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай уулзалт хийх аж.

Сонирхолтой нь, Хойд Солонгосын талд хулгайлагдсан гэх япон иргэдийг нутагт нь буцаан авчрах ажилд Монгол Улсыг хамтран ажиллаж, зуучилж ажиллах санал тавих юм байна. Шинзо Абэгийн ажлыг авсан Сүга Ёшихидэ энэ асуудал дээр өөрийн бүх хүчин чадлаа дайчлан ажиллана гэдэг байр сууриа нээлттэй илэрхийлдэг.

Айлчлалын тов одоогоор тодорхойгүй байна. Харин сануулахад, аравдугаар сарын 7-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео манай улсад мөн айлчлахаар болоод буй билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дипломатч
Дипломатч
2020-10-01 17:55

Энхтайван сайд гадаад харилцааны олигтой мэдлэггүй байж, өндөр соёлтой орноос хүн уриад онигоо хусах вий ээ

Холбоотой мэдээ

Back to top button