ДЭЛХИЙ

CNN агентлаг Дональд Трампыг сонгуульд өвдөг шороодно гэжээ

CNN агентлаг Дональд Трампыг сонгуульд өвдөг шороодно гэжээ

 “CNN” агентлагаас хийсэн анализ Дональд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд хожих магадлал нь тавд нэг гэв. Үүнийгээ “CNN” гурван компьютерээр гаргасан гурван модель дээр үндэслэсэн гэнэ. Тухайлбал “538’s election model” – аар бол Трамп ялалт байгуулах магадлал 21%, “Decision Desk HQ model” – оос харвал 17,8%, харин “The Economist model” Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал 13% байна гэжээ.

“CNN”  2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтонг баттай ялна хэмээн хэд хэдэн моделийг дурдаж, Трамп ялахгүй гэж мэдээлсээр байсан. Ерөнхийлөгч Трампын засаглал дор ажилгүйдэл түүхэн доод түвшинд хүрч, маргаант улсуудын хооронд энхийн гэрээ байгуулагдахад их нөлөө үзүүлсэн. Үүнийхээ төлөө тэрээр өдгөө гурав дахь удаагаа Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшээд буй.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button