Нийгмийн

ТАНИЛЦ: Төрийн дээд цол, одон медаль гардсан эрхмүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

  • Монгол үндэстний уламжлалт мал аж ахуйн соёлыг хөгжүүлэх болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин С.Чулуунбаатар,
  • Хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэс заслын шинэ арга технологи нэвтрүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан Н.Есей нарт тус тус хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЭМЧ ЦОЛООР:

  • Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, мэс заслын шинэ арга технологиудыг практикт нэвтрүүлэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн дарга Р.Цэдэн-Иш,

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛООР:

  • Монгол Улсад чөлөөт бөхийн спортын суурийг тавилцаж, дэлхий нийтэд нэр алдраа дуурсгасан олон арван шилдэг тамирчид төрүүлж, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч Х.Намшир нарыг тус тус шагнав.

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  • Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн ахмад ажилтан Д.Гончигсүрэн,
  • “Эрчмийн ундраа” ХХК-ийн ерөнхий инженер Д.Зоригт,
  • Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны ахлах зөвлөх Г.Нанзад,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн усны асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Сосорбарам,
  • “АПУ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

  • “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн Ч.Баатар,
  • Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн багш Х.Батмөнх,
  • Увс аймгийн Улаангом политехникийн коллежийн захирал Ц.Баянсан,
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирал Ш.Болдбаатар,
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш М.Гаамаа,
  • “Манай гэр бүл” нийгэмлэгийн зөвлөх Н.Гаамаа,
  • Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Ц.Гомбо,
  • Монгол Улсын консерваторийн багш Ш. Дуламсүрэн,
  • Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш С.Луумаа,
  • Монгол Улсын боловсролын их сургуулийн ахмад багш Ц.Маам,
  • Төв аймгийн Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш З.Намнансүрэн,
  • ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш Н. Нямжав,
  • Хөвсгөл аймгийн Галт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш С.Пүрэвжав,
  • Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын “Номгон” ахлах сургуулийн ахмад багш Г.Содном,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэгийн ахмад багш Б.Цэдэвсүрэн,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн захирал Ч.Чанцал,
  • Завхан аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Б.Энхбаяр,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

  •  “Ариун-Очир” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Зулхүү,
  • Баян-Өлгий аймгийн “Көшелик” ХХК-ийн захирал Х.Мүпти,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:

  •  Монголын байт харвааны холбооны дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Н.Дариймаа,
  • Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Б.Өлзийдэлгэр,
  • Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Д. Санжаасүрэн,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

  •  Чөлөөт уран бүтээлч, дуучин Т.Батсайхан,
  • “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан,
  • “Икс Түц” продакшны захирал Н.Онон,

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:

  •  Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ЭМТ-ийн их эмч Г.Байгалмаа,
  • Дорнод бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын зөвлөх эмч С.Ганбат,
  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн судасны ангиографийн эмч З.Лхагвасүрэн,
  • Хөвсгөл аймгийн “Оточ” эмнэлгийн их эмч Д.Мягмар,
  • Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Ч.Оюунчимэг,
  • Өмнөговь аймгийн “Нинж-Ачлал” эмнэлгийн хүүхдийн эмч Р.Тунгалаг,
  • АШУҮИС-ийн багш А.Эрдэнэбилэг,

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • Монголын үндэсний сурын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Батхуяг,
  • Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч Н.Баярмаа,
  • Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ахмад настан Х.Сансалмаа,

МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш Ш.Батсайхан,
  • Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын ерөнхий удирдаач Б.Мөнгөн-Өлзий,
  • Чөлөөт уран бүтээлч, барималч А.Очирболд,
  • Ховд аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий удирдаач Н.Цолмон,
  • Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун,

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

  •  “Ач” анагаах ухааны их сургуулийн ахлах багш Ж.Батаа,
  • Ховд аймгийн “Эрүүл заяа” ТББ-ийн тэргүүн Б.Жамсран,
  • Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Ц.Пүрэвдаш,
  • Сүхбаатарын одонгоор Прокурорын байгууллагын ахмад ажилтан Б.Цэрэнбалтав нарыг тус тус шагналаа.
  • Монгол Улсын гавьяат малчин цолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин Ч.Цоггэрэл,
  • Монгол Улсын гавьяат механикжуулагч цолоор Сэлэнгэ аймгийн “Баян шинэ зам” ХХК-ийн зөвлөх Л.Жалхар,
  • Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Монголын Ширээний теннисний холбооны тамирчин Т.Болд,
  • Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Ховд аймгийн “Зорчигч тээвэр” ХХК-ийн захирал Л.Ганболд,
  • Монгол Улсын гавьяат хуульч цолоор Монгол Улсын ерөнхий прокурорын газрын ахмад ажилтан Б.Галдаа,
  • Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Д.Бямбадагва, ЦЕГ-ын Автобаазын жолооч, ахлагч Н.Ганхуяг,
  • Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Баян-Өлгий аймгийн Толбо сумын ахмад настан Х.Минат,
  • Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Загийн говь” хоршооны захирал Б.Мөнхөө, Баян-Өлгий аймгийн “Цамбагарав” ХХК-ийн захирал Х.Саясат,

БУСАД ЦОЛУУД:

Монгол Улсын гавьяат малчин цолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин Ч.Цоггэрэл,
Монгол Улсын гавьяат механикжуулагч цолоор Сэлэнгэ аймгийн “Баян шинэ зам” ХХК-ийн зөвлөх Л.Жалхар,
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Монголын Ширээний теннисний холбооны тамирчин Т.Болд,
Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Ховд аймгийн “Зорчигч тээвэр” ХХК-ийн захирал Л.Ганболд,
Монгол Улсын гавьяат хуульч цолоор Монгол Улсын ерөнхий прокурорын газрын ахмад ажилтан Б.Галдаа,
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулчин, ахлагч Д.Бямбадагва, ЦЕГ-ын Автобаазын жолооч, ахлагч Н.Ганхуяг,
Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Баян-Өлгий аймгийн Толбо сумын ахмад настан Х.Минат,
Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Загийн говь” хоршооны захирал Б.Мөнхөө, Баян-Өлгий аймгийн “Цамбагарав” ХХК-ийн захирал Х.Саясат,

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиг
Зочиг

Гомбо багш юу хийгээд гавьяат болчихвоооо

Үртаа
Үртаа
Reply to  Зочиг

Алиа марзан салбадай нар бол дараа л байна. Тэд ямар баялаг бүтээв. Монголын хошин шог бол үнэндээ зүгээр л мөнгө олох гэсэн маазрал

Зочин
Зочин

Хошин шог хошин шог ямар ч нэр хүндгүй үр ашиггүй шагнал.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Аглуу гэж алиа салбадай яаж тэнэгтэж байнаа. Үйлдвэрчний Соёлын төв өргөөний тайзан дээр байна гэж бодож байгаа юм байх даа.

Zochin
Zochin
Reply to  Иргэн

Sarhaan salbadai

иргэн
иргэн

Хошин шог ямар баялаг бүтээдэг юм бэ. Урлагт ямар хүмүүжил ач холбогдол өгдөг болоод ингэж шагнаад байдаг юм. Зүгээр л маазарч, хүмүүсийг доромжилж, нийгмийн дорой сэтгэлгээн дээр тоглож мөнгө олдог салбадайнууд шүү дээ. Тэр дуучин Батсайхан гэдэг яаж юу дуулсан гэж гавъяат болчихвоо. Шагналын утгыг ёстой шалны алчуур болгож байна даа. Заавал дуучин шагнах гээд байгаа бол авах ёстой зөндөө хүн байгаа шүү дээ. Авч байгаа нь ч өгч байгаа нь ч Ичихгүй юмаа.

Zochin
Zochin
Reply to  иргэн

Sarhaan salbadai bolio salbadainuud yu buteev???

тогтох
тогтох
Reply to  иргэн

Шагналаа гэж ямарч шалгуургүй үнэ цэнэгүй болжээ үүнийгээ болимоор, зарил гарах цаг хугацаа гэж байдаг ш дээ Ерөнхийлөгч нь өөрөө ийм манлайлалтай байж иргэдээ ямар бай гэхэд дээ ичмээр юм.Цайчихсан байдаг юм байна дөө

Зочин
Зочин

Уг нь уртын дуучин Намжилгуай, хорлоо гуайд өгсөн бол,
Би шалгуур тогтоож мэдэхгүй л дээ, гэхдээ тэр хүмүүсийн дуулсан дууг тэр хэмжээнд дуулах гээд залуу үеийнхэн нь барахгүй л байна шүү дээ, тэр хэрээрээ дуугаараа овоглогдож, Урьхан хонгор салхийг Намжил гуай шиг хүний мөсийг Хорлоо гуай шиг дуулах сан гэж дуулсаныг нь хэдэн зуун удаа сонсож арга барилыг нь сурах гэж хичээж байна. Тэр хэрээрээ хол ойрыг ялгалгүй багшилж байна.Тэд давтагдашгүй. Харин Батсайханы дууг захын хүн хувь илүү дуулна. Үүнд л төрийн шалгуурын босгыг гайхаж байна

Zochin
Zochin
Reply to  Зочин

Ene neg Barsaihan gej gar yuchiv dee

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үнэн үнэн

Үнэн
Үнэн

Надаас бусад хүмүүс гавъяат болждэ. Шагнал ч утгаа алдаждээ.хөөрхий

Мааяа
Мааяа

Дуучин Эрдэнэтунгалаг, Драмын Цэгмид жүжигчин нарын нэр хаагуур нь орхигдоод явдаг юм бэ?

Үртаа
Үртаа

Алиа марзан салбадай нар бол дараа л байна. Тэд ямар баялаг бүтээв. Монголын хошин шог бол үнэндээ зүгээр л хүмүүсийн тархи угааж мөнгө олох гэсэн маазрал..

Сархаанаа
Сархаанаа
Reply to  Үртаа

Hoshin shog bolio Сархаан яагаад алцаганаад байгаан

Zochin
Zochin
Reply to  Үртаа

Erdenetungalag avbal nudee olohoor

Би
Би

Ааяа арай л олон уу үгүй юу? Төр жаахан унтаж байтал аймаар олон хүн гавьяа байгуулчихсан байж шүү дээ янз нь хаха. Баянхонгорын Содном ч гэх шиг инээдтэй юм.

Цээнэ оюу
Цээнэ оюу

Дарга захирлууд их шагнагдсан б.Хүнээ зөв тодорхойлох дарга нар алга аа.Оронд нь өөрсдийгөө шагнуулж авдаг юм биш үү.энэ их олон масс р шагнаглаж бгаа хүмүүс үнэн л бдг бгаадаа нэг л үнэмшилгүй санагдаад б.Хэт олон б ерөнхийлөгч өө мөн мөнгө ханштай б.та түүнийг нь мэддэг үү.?Баттулга аа АН н юу ч хийж үзээгүй,намд гүйдэг ховч хорчин хүмүүс төрийн шагнал авч б.

Зочин
Зочин

Хэт залуу хийж бүтээгээгүй хүмүүс авч б.Бодит амьдрал дээр нь очиж шалгалгүй С.Эрдэнэ дарга олон хүнд төрийн дээд шагнал гавъяа цол хүртээлээ.Ингэж болдог юм уу,

Зочин
Зочин

Маазарч гажигтаж түмэн олныг оркжуулж өөртөө татвар төлөхгүй хэдэн цаас шулж дээрэмдэж тархи толгой эргүүлсэнээ улс эх орны төлөө ажилласан амьдарсан болгочихсон хэдэн дуучин хошин шогчид хол явахгүй ээ эдний дэргэд насаараа хотыг цэвэрлэсэн цэвэрлэгч татвараа үнэн зөв төлж улс ниыгэмдээ асар их хувь нэмэр оруулсан шүү. Ичмээр гутмаар энэ хэдэн урлаг хошин шогоо болиоч ээээ

СТА худалдаж авна
СТА худалдаж авна

Сда ядаж СТАтай болоёоо.
СТА зарвал авна шүү.
Чатаар холбогдоорой

Холбоотой мэдээ

Back to top button