НИЙГЭМ

ДЭЛГЭРЭНГҮЙ: 2020 онд болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ онд болох барилдааны хуваарийг гаргажээ.

Аравдугаар сарын 18-нд 14.00 цагаас Богдхаан хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан.

Аравдугаар сарын 29-нд 14.00 цагаас Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан.

Аравдугаар сарын 30-31-нд Өсвөр үеийн УАШТ Булган аймагт.

Арваннэгдүгээр сарын 7-нд 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан.

Арваннэгдүгээр сарын 12-нд 14 цагаас Байнгын ажиллагаатай парламентийн 28 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан.

Арваннэгдүгээр сарын 14-нд МУ-ын Ерөнхий Сайдын нэрэмжит цомын төлөөх багийн барилдаан.

Арваннэгдүгээр сарын 16-нд 14.00 цагаас Монгол бахархалын өдөрт зориулсан өндөр чансаатай 128 бөхийн барилдаан.

Арваннэгдүгээр сарын 22-нд 14.00 цагаас Хэнтий аймгийн нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан.

Арваннэгдүгээр сарын 26-нд 14.00 цагаас Улс тунхагласаны 96 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан.

Арванхоёрдугаар сарын 5-нд 14 цагаас МУ-н харцага Н.Саранцогтын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан.

Арванхоёрдугаар сарын 6-нд 12 цагаас Сумын болон залуу бөхчүүдийн барилдаан.

Арванхоёрдугаар сарын 12-нд Өсвөр болон нийтийн монгол шандастаны барилдаан.

Арванхоёрдугаар сарын 13-нд 14 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан.

Арванхоёрдугаар сарын 19-нд 14 цагаас "Жавхлант" дэвжээний 10 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан.

Арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 109 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит өндөр чансаатай 128 бөхийн барилдаан болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button