СПОРТ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал болж, олон чухал тогтоолыг баталлаа.

Үүнд:

1. МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлаж, дүрмийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах ба түүний ажиллах журмыг батлах тухай

2. 2020-2021 онд зохион байгуулагдах олон улсын спортын наадмуудад оролцох Монгол Улсын баг, тамирчдын ахлагч нарыг томилох тухай

3. МҮОХ-ны элч, төлөөлөгчдийг томилох тухай хэлэлцэж батлав.

Мөн энэхүү хурлаар Олимпийн зөвлөл болон Олимпийн танхимын үйл ажиллагааны тухай болон МҮОХ-ны гишүүн холбоодын үйл ажиллагааны тухай мэдээлэлийг нийт гишүүдэд өгч, олимпийн зөвлөл, танхимын үйл ажиллагааны үлгэрчилсэн загвар, заавар, дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолыг баталлаа.

Түүнчлэн “Бөртэ чоно -2020” ёслолын арга хэмжээг зохион байгуулах, МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнах тухай тогтоолыг баталлаа. Мөн “Спорт-Олимпизмийн шинэ эрин” төсөл хөтөлбөрийн танилцуулгыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр танилцууллаа гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button