НИЙГЭМ
Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг хоригложээ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг нийслэлээс зүүн хойш 180 км-т орших байгалийн үзэсгэлэнт Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх тушаал гаргажээ.
Сүүлийн үед туулах чадвар сайтай тээврийн хэрэгслийнхээ хүч чадлыг сорих гэж залуус тус газрыг олноор зорьж олон салаа зам үүсгэх болсноор байгалийн цогцолбор газрын эко систем алдагдах, ан амьтан дайжих зэрэг сөрөг үр дагавар гарсан байна. Тиймээс хөрсний эвдрэлээс сэргийлэх, Хагийн хар нуур орчмын үзэсгэлэнт газрыг унаган төрхөөр нь хадгалах зорилгоор уг тушаалыг гаргажээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аялагчид яах билээ. Поп болон сурталчилгааны сайд аа.
Таны сүрхий аялагчид чинь газар орныг минь хайр найргүй сүйтгээд байна. Тэд нартайгаа алга болчихож болох уу? Хог тарих нь бүүүр наааад захын сэжгийн үйлдэл нь.
Ингэж хамгаалахгүй бол хойч үе маань Хагийн хар нуур гэж янзтай сайхан нуур байсан юм гэнэ билээтэй л үлдэнэдээ
Зөв байна.заавал техник хэрэглэж очилгүй алхаад очиж болох байлгүй