НИЙГЭМ

Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг хоригложээ

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг нийслэлээс зүүн хойш 180 км-т орших байгалийн үзэсгэлэнт Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх тушаал гаргажээ.

Сүүлийн үед туулах чадвар сайтай тээврийн хэрэгслийнхээ хүч чадлыг сорих гэж залуус тус газрыг олноор зорьж олон салаа зам үүсгэх болсноор байгалийн цогцолбор газрын эко систем алдагдах, ан амьтан дайжих зэрэг сөрөг үр дагавар гарсан байна. Тиймээс хөрсний эвдрэлээс сэргийлэх, Хагийн хар нуур орчмын үзэсгэлэнт газрыг унаган төрхөөр нь хадгалах зорилгоор уг тушаалыг гаргажээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-10-31 16:18

Аялагчид яах билээ. Поп болон сурт�##�чилгааны сайд аа.

Зочин
Зочин
2020-11-02 15:20
Reply to  зочин

Таны сүрхий аялагчид чинь газар орныг минь хайр найргүй сүйтгээд байна. Тэд нартайгаа �##�га болчихож болох уу? Хог тарих нь бүүүр наааад захын сэжгийн үйлдэл нь.

Баасансүрэн
Баасансүрэн
2020-11-01 08:45

Ингэж хамга�##�ахгүй бол хойч үе маань Хагийн хар нуур гэж янзтай сайхан нуур байсан юм гэнэ билээтэй л үлдэнэдээ

Зочин
Зочин
2020-11-01 13:34

Зөв байна.заав�##� техник хэрэглэж очилгүй �##�хаад очиж болох байлгүй

Back to top button