УЛС ТӨР

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг чартер нислэгээр эх орондоо ирэх үү

Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэргээр шалгуулж буй Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэг хилийн чанадад гараад нэлээд  удлаа.

Түүнийг албадан авч ирнэ гэх яриа гарах бүрт тэрбээр “Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ. Би удахгүй өөрөө очно” гэх мэт тайлбар хийсээр өдийг хүрсэн.

Харин түүнийг чартер нислэгээр эх орондоо ирэх гэж байгаа талаар мэдээллүүд гарч байна.

Хэсэг хугацаанд цагдан хоригдсон түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргаж, тодорхой хүнтэй уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоох арга хэмжээ аваад байсан. Гэвч 2019 оны наймдугаар сард хэрэг шалгаж буй ажлын хэсгийнхэнд мэдэгдэлгүй хилээр гарч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан учраас түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-11-04 13:34

z##ldaa ....

Back to top button