СПОРТУЛС ТӨР

Я.Содбаатар: Их спортод тавьдаг өндөр шаардлагыг үндэсний бөхөд тавих нь зөв үү

Өнөө жил улсын наадамд шөвгөрсөн бөхчүүд болох улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илэрсэн билээ.

Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатараас тодруулахад “Бөхийн салбар хороо хуралдаад, энэ жилийн улсын наадмын үеэр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд ямар шийтгэл оногдуулах саналаа гаргасан. Баяр наадмын тухай хуульд хоёр жил,  зургаан сарын хугацаанд барилдах эрхийг хасахаар заасан. Харамсалтай нь, 30-аад бөхөөс допинг илрэхэд харилцан адилгүй шийтгэсэн.

МҮБХ, мэргэжлийн хүмүүстэй хамтраад хэлэлцүүлэг зохиовол зүгээр. Улсын наадам бол үндэсний их баяр цэнгэл. Үндэсний спортыг их спорт, мэргэжлийн спортоос яаж ялгах вэ гэдэг чухал асуудал. Их спортод тавьж буй өндөр зэрэглэлийн шаардлагыг үндэсний спортод тавих нь зөв үү. Энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүсийг цуглуулаад хэлэлцүүлэг хийе. Тэгээд Баяр наадмын тухай хуульд тодорхой зохицуулалт оруулъя. Өнөөдөр тодорхой бус шийтгэж байгаа нь ялгамжтай хандах нөхцөл бүрдүүлж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button