Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Хонгор нутагт тариалж буй Монголдоо анхдагч хөрсгүй тэжээл

Энэ жил говийн аймгуудад зуншлага муу бэлчээрийн даац хэтэрснээс өвөлжилт хүндэрч болзошгүйг албаныхан үнэлээд буй. Ялангуяа эрсдлийн үнэлгээгээр Баянхонгор, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудад өвөлжилт хүндэрч болзошгүйг ХХААХҮЯ-аас мэдээлсэн. Зуншлага муу, дээр нь хангалттай тарга тэвээргэ авч чадаагүй мал онд орж чадалгүй, хорогдох эрсдэлтэй. Тэгвэл Баянхонгор аймгийн иргэд зуншлага хийгээд бэлчээрийн даацаас үл хамаарах хоттой малынхаа тамир тэнхээ, тарга тэвээргийг нөхөх нэгэн шинэ технологийг нэвтрүүлсэн нь хөрсгүй орчинд ургуулсан малын тэжээл буюу гидропоник байлаа. Хонгор нутгийн зон олон шинэ технологийг амжилттай нэвтрүүлж, эхнээсээ хэрэгжүүлж буй нь бахархам.

-АНХНЫ ТАРИАЛСАН ТЭЖЭЭЛЭЭС ДАРУЙ 5 ДАХИН ИХ УРГАЦ ӨГДӨГ-

Нэрнээс нь сонсоход л эрхгүй анхаарал татах уг тэжээл нь маш түргэн хугацаанд ургацаа өгдгөөрөө давуу талтай. Мөн анхны тариалсан тэжээлээс даруй 5 дахин хэмжээний их ургацыг өгдөг тул тэжээлийн хомсдолд орно гэх айдасгүй юм. Арвай буудайн үрийг өөрөөр нь соёолуулах замаар ургуулах тул хөрс шороо, цаашлаад ажиллах хүч, техник ч шаардахгүй гээд олон давуу талтай.

Одоогоор аймгийн Засаг даргын нөөцөөс 81,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 80 тонн улаан буудайн үр худалдан авч, 10 тонныг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн оролцоотой тариалаад байгаа юм байна. Иймд бид энэ удаагийн сурвалжилгаараа хөрсгүй орчинд ургуулсан малын тэжээлийг онцоллоо. Юун түрүүнд уг төслийг анхлан санаачилсан “Nature Green Food” компанийн менежер Э.Баясгалантай ярилцсан юм.

-АРВАЙ БУУДАЙГ ДЭВТЭЭЖ ТАВИУРТ ТАВЬСНААС 8-10 ХОНОГИЙН ДАРАА АНХНЫ УРГАЦАА ӨГДӨГ-

-Хөрсгүй малын тэжээл гэхээр эрхгүй анхаарал татаж байна. Уг санааг хэрхэн олж, хэрэгжүүлсэн бэ?

-Борлуулж болохгүй жижиг бог мал, хурга ишгийг онд мэнд авч орохын тулд энэ гидропоник буюу хөрсгүй орчинд ургуулсан малын тэжээлийг аймгийнхаа Засаг дарга Д.Мөнхсайхантай ярилцсаны үндсэн дээр туршилт судалгааны ажлаа эхлүүлсэн. Юуны өмнө энэ ажил үнэхээр бодит болох эсэхийг туршсаныхаа дараа л мэдсэн. Арвай буудай болон овьёосыг хавтгай гадаргуу бүхий тавиурт чийглэж, үрслүүлэн ургуулдаг юм. Ингэснээрээ 8 хоногийн дараа гэхэд та бүхний харж байгаа хэмжээнд хүртэл ургасан гэж хэлж болно.

-Малын тэжээлийг уг аргаар тарьж ургуулахад гарч буй бэрхшээл, хүндрэлээс хуваалцаач?

-Туршилт маань амжилттай болсон учир уг ажлаа илүү өргөтгөж одоогийн байгаа байрандаа өдөрт 10 тонн орчим тэжээлийг тогтмол ургуулж, гаргахыг зорилгоо болгон ажиллаж байна. Арвай буудай маань 8-10 хүртэлх хоногийн хугацаанд боловсорч ургаж байгаа. Бид нэг кг үрийг 5 кг хүргэнэ гэсэн тооцоотой байсан ч, яг орчинд нь ороод ажиллаад эхлэхээр гурван кг тэжээлийг хурааж аваад байна. Цаашид энэ тоог улам өсгөхийн тулд үргэлжлүүлэн туршсаар байна. Үүний тулд одоогийн обьектоо томруулаад зориулалтын гэрэлтүүлэг, халаагч, тавиур зэргийг байршуулах шаардлагатай байгаа. Иймээс оюутнуудтайгаа хамтран ажиллаж байна.

Та бүхэндээ арвай буудайг хөрсгүйгээр ургуулах аргачлалаас цухас хуваалцья. Юуны өмнө арвай буудай болон овьёосыг хавтгай гадаргуут тавиурт чийглэн тавьж, дулаан орчинд үрслүүлэн ургуулдаг байна. Ийн тарьж ургуулсан ургац нь ямар нэг хаягдалгүй учир ядарч сульдсан жижиг төл болон туранхай малыг онд оруулахад нөлөөлөхийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Ингэхдээ юуны өмнө урьдаас цэвэрлэж, ариутгасан арвай буудай, овьёосыг бүлээн хэмийн усанд зөөлрүүлэн дэвтээдэг. Дэвтсэнийх нь дараа буудайгаа шүүж аваад хавтгай тавиурт дэвсэж тавина. Ногоон тэжээл дунджаар 10 хоногт үрийн өөрийн тэжээлээр бүрэн боловсорч ногоон масс үүсдэг. Тэжээл тариалалтад анхаарах нэг зүйл нь тухайн ургах орчны чийгийн балансыг тааруулж, тогтворжуулах байдаг аж.

-ЭХНИЙ ЭЭЛЖИНД 100КГ АРВАЙ БУУДАЙГ ДЭВТЭЭН ТАРИАЛЖ БАЙНА-

Уг төслийг хэрэгжүүлэхээр Баянхонгор аймагт ажиллаж буй “Энх Монгол” төслийг хэрэгжүүлэгч З.Чулуунцэцэгтэй ярилцлаа.

-Юуны өмнө малын тэжээлийг хөрсгүй ургуулах технологийг нэвтрүүлэх ажилд гар бие оролцож буйд талархаж байна. Та хэрэгжүүлж буй төслийнхөө тухай бидэнд танилцуулаач?

-Баянхонгор аймагт малын тэжээл тарих төслийг хэрэгжүүлэхээр ирсэн. Бид энд ирснээсээ хойш эхний ээлжинд тус аймгийн малчид болон тариаланчид, бизнес эрхлэгчдэд тэжээл тариалалтыг хэрхэн хийхийг 10 хоногийн турш сургалт явуулсан. Эл сургалтыг явуулж байх хугацаанд туршилтын тарилтаа хийхэд энэ маань амжилттай болсон. Бидний эхний ээлжинд 100 кг арвай буудайг дэвтээж, үрслүүлэн тариалж байна.

-Хөрсгүй тэжээл буюу гидропоник нь малд өгөх шим тэжээлээрээ байгалийн хөрсөнд ургасан тэжээлээс юугаараа онцлог вэ?

-Урсгасан өвс, тэжээл маань доороо ямар ч шороо хэрэглэхгүй ургадгаараа өвөрмөц юм. Өөрөөр хэлбэл өвсийг сөхөөд харвал зөвхөн өвс харагдах болно. Ямар ч шороо, бордоо, бууц хэрэглэхгүй дан ганц үрээрээ үндэслэж ургаж буйгаараа онцлогтой. Малд өгөх шим тэжээлийн хувьд тухайн мал уг тэжээлийг шууд үндэстэй нь идэх учир нэгт ямар ч хаягдал гарахгүй. Хоёрт малыг өндөр чанартай тэжээлээр тэжээнэ гэсэн үг. Буудай овьёос гээд бүхлээр нь малаа тэжээх тэжээлтэй харьцуулахад 92 хувийн шингэцтэй буюу 92 хувь нь малдаа шим тэжээл болж очдог гэсэн үг юм. Харин үлдсэн 8 хувь нь боловсруулагдаж гарах болно.

-НЭГ КГ УЛААН БУУДАЙН ҮР 3.3-5 КГ ХҮРТЭЛ ӨСӨХ БОЛОМЖТОЙ-

-Хэдэн нэр төрлийн тэжээлийг тариалж байна вэ?

-Тариалагдах нэр төрлийн хувьд харьцангуй баялаг. Зөвхөн арвай буудай гэлтгүй овьёос, халтар арвай зэрэг үрт ургамлыг бүгдийг нь тариалах бүрэн боломжтой гэдгээрээ онцлог. Нэг кг улаан буудайн үр нь 3.3-аас 5 кг хүртэл өсөж тэжээл болох боломжтой.

-Магадгүй манай сурвалжилгыг үзэж буй иргэд сонирхож байгаа болов уу. Уг тэжээлийг гэрийн нөхцөлд тариалах боломжтой юу?

-Бололгүй яахав. Иргэд өөрсдөө хашаан дахь хоёр үхрээ тэжээе гэвэл, өөрсдөө гэртээ тарьж ургуулаад малаа тэжээх бүрэн боломжтой.

-Туршилтаар ургуулсан тэжээлээ мал дээр туршиж үзсэн үү?

-Эхний ээлжинд хоёр ямаан дээр өөрсдийн тарьж ургуулсан тэжээлийг туршсан. Хоёр ямаагаа бид малын бойн дээрээс очиж авсан л даа. Учир нь гидропоник буюу хөрсгүй тариалалтаар тэжээлийг тариалах нь малчдад болоод иргэдэд хөдөө аж ахуйн цоо шинэ технологи болж буй учир хүмүүст батлан харуулахын тулд ногоон тэжээл тариалж, малаа тэжээвэл ямар үр дүнд хүрэхийг харах зорилготой.

Бид цагаан ямааг миза гэж нэрлэсэн. Анх бойноос авахад 25.8 кг жинтэй, Изза буюу саарал ямаа 27 кг 50 гр байсан. Найм хоног тэжээгээд жинг нь үзэхэд Изза 5.2 кг нэмэгдсэн байсан. Харин Миззагийн хувьд жин нэмэгдээгүй хэвийн байсан. Хэдийгээр жин нэмээгүй ч, биеийн тамир нэмэгдэж, хүчтэй болсон харагдаж байгаа. Цаашид жин нэмэгдэж, өвлийг өнтэй давахад хангалттай болж байгаа гэдгийг харуулах зорилготой.

-МАЛЫН ТЭЖЭЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР 70 ТОНН БУУДАЙГ ТАРИАЛАХАД, ӨДӨРТ 5-6 ТОНН УРГАЦ ХУРААНА-

Хөрсгүй тариалж буй багийнхан малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд тусгай байранд 70 тонн орчим буудайг тариалах төлөвлөгөөтэй буй. Ингэснээр өдөрт 5-6 тонн ургац, нийт 231 тонн ургац авахад 46 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй аж. Түүнчлэн эл ногоон тэжээлийн ургацаа ирэх сарын 20-ноос эхлэн шаардлагатай сумдад хувиарлан тараахаар төлөвлөжээ. Техник технологийн ололт болсон уг ажлыг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан санаачилж, ИТХ-ын дарга Д.Энхбат дэмжсэнээр эхлүүлсэн байна. Хонгор нутгийнхан ч байгалийн бэрхшээлд сөхрөлгүй, элдэв шалтаг тоочиж суулгүйгээр өвөл хаврыг өнөтэй давахаар хүчээ нэгтгээд буй нь энэ аж. Ийнхүү бид энэ удаа Хонгор нутагт шинээр тариалж буй хөрсгүйгээр ургуулсан малын тэжээлийг онцлон сурвалжиллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
where can i buy cialis on line
where can i buy cialis on line
2021-10-29 22:16

Aldactone Online No Presc

Stromectol
Stromectol
2021-10-31 16:42

3 Clomid Depuis Mois Deja

Propecia
Propecia
2021-11-05 13:20

Viagra Gel

is generic cialis available
is generic cialis available
2021-11-07 04:14

Cheapest Place To Buy Herpes Rx

furosemide generic
furosemide generic
2021-11-09 23:46

Sildenafil Tablets To Buy

viagra bodybuilding
viagra bodybuilding
2021-11-13 21:55

Mantreal Cialas Commercial

prednisone alcohol
prednisone alcohol
2021-11-16 00:00

Viagra Brand On Line

generic priligy online
generic priligy online
2021-11-16 18:34

Dapoxetina Alternativa

hydroxychloroquine order
hydroxychloroquine order
2021-12-04 12:54

Generic Levitra 40 Mg No Prescription

buy cialis
buy cialis
2021-12-10 17:54

Levitra Generico Vendita

Холбоотой мэдээ

Back to top button