НИЙГЭМ

“ХСҮТ-өөс хоёр, БЗД-ийн эмнэлгээс 16, нийт 20 тохиолдол илэрлээ”

ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“Өчигдөр 13597 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд 20 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Үүнд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомтоос улбаатай 16 тохиолдол байна. Харин хоёр нь Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн гурав дахь давтан шинжилгээнд илэрчээ. Үлдсэн хоёр нь ХСҮТ-ийн өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал болох эмнэлгийн ажилтнууд байна. Нэг нь эмч, нөгөө нь нягтлан бодогч.

Үүгээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 1215 боллоо. Үүнээс 830 нь эдгэрсэн. Шинээр зургаан хүн эдгэрч эмнэлгээс гарч байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button